Нүүр хуудас Эрүүл мэнд Багш нар “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд”-ийг хамгаалах гарын авлагатай боллоо

Багш нар “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд”-ийг хамгаалах гарын авлагатай боллоо

628
0
amnii hondiin eruul mend_nom
"Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд"-ийг хамгаалах гарын авлага хэвлэгдлээ
~Багш нар “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд”-ийг хамгаалах гарын авлагатай боллоо~

Хүүхдийн дунд шүдний өвчлөлийн эрчим, тархалтын хүрээ нь нэмэгдэж байна. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөл үүсэх дам шалтгаан болдог.

Иймд “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтын хөтөлбөрийг АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль, “Гүүд нэйборс” ОУТББ-ын хамт олонтой хамтран боловсруулан, гарын авлага хэвлүүлж, тус гарын авлагын дагуух сургалтыг 2017-2018 оны хичээлийн жилд багтаан зохион байгууллаа.

Энэхүү гарын авлага нь хүүхдийн шүдний бүтэц, шүд цоорох өвчин, шүдээ хэрхэн зөв арчлах талаар тусгасан 10 бүтэц агуулгатай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын амны хөндийн эрүүл мэндийн талаарх анхны гарын авлага болсон юм.

Багш нар уг гарын авлагыг ашиглан хүн ам, ялангуяа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах талаарх сургалт, сурталчилгааг насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй явуулах, тэднийг амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол, хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгоход хүүхэд болон тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн суурь мэдлэгийг олгох нөхцөл ийнхүү бүрдээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here