Нүүр хуудас Эрүүл мэнд Гадны зүрх судасны эмч нартай туршлага солилцов

Гадны зүрх судасны эмч нартай туршлага солилцов

109
0

Тайванийн Шинжлэх ухаан технологийн сан болон Монголын Шинжлэх ухаан технологийн сангийн хамтарсан санхүүжилтээр “Монгол, Тайванийн хамтарсан зүрхний титэм судасны оношилгоо, эмчилгээ” хамтарсан хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тайванийн Маккейн нэрэмжит эмнэлгийн орлогч дарга Еэ Хун И их эмч тэргүүтэй зүрхний тасгийн тэргүүлэх зэрэгтэй эмч нарын бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид Монголд зочилж, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч нартай цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Ноён Хуан Гуо Рун, тус хурал нь хоёр талын эмнэлэг болон иргэдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой гэдгийг онцлов.
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захирал, доктор Г.Баясгалан, Монгол Улсаас хэдийнэ 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Тайванийн эм эмнэлгийн байгууллагуудын сургалтад хамран, энэ салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг хэллээ.

Ирэх жил хэрэгжих төслийн хүрээнд зүрх судасны мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн Тайваниас хүрэлцэн ирж тус эмнэлэгт ажиллах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here