Амны хөндийн эрүүл ахуйн талаарх ойлголт, зөв мэдлэг дадлыг олон нийтэд сурталчлах, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээллийг түгээх, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэл,
оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд 2017-2021 онд “Эрүүл шүд” аяныг зарласан.
Аяныг “Дезерет” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд эмч Клайд хоёр дахь жилдээ Дорноговь аймагт ажиллалаа.
Энэ хугацаанд Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн 93 хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлж, 243 хүүхдэд түрхлэг түрхэж, 220 эцэг, эхэд зөвлөгөө өгч ажилласан бол Замын-Үүд сумын цэцэрлэгийн насны 956 хүүхэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 102 хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, 200 эцэг эх, багшийг “Амны хөндийн эрүүл ахуй”, “Шүд угаах” сургалтад хамрууллаа.
Дашрамд дурдахад, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын “Амны хөндийн эрүүл ахуйн кабинет”-аар өнөөдрийн байдлаар 70 удаагийн сургалтаар Сайншанд сумын нийт 11 цэцэрлэг, гурван сургуулийн 1349 хүүхэд, 156 эцэг, эхийг хамруулж,
Сайншанд сумын зургаан цэцэрлэгийн ахлах, бэлтгэл, дунд, бага, ясли бүлгийн 503 хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн байна.