Нүүр хуудас Эрүүл мэнд Жил бүрийн 7сард зохион байгуулагддаг тарваган тахалаас сэргийлэх дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь...

Жил бүрийн 7сард зохион байгуулагддаг тарваган тахалаас сэргийлэх дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах нь зөв.

387
0
Group of prairie dogs standing upright

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

-Тарваганы мах худалдан авч хэрэглэхгүй, тарвага, зурамны бүүргэнд хазуулахаас сэргийлэх, үхсэн тарвагад хүрэхгүй байх.

– Жил бүрийн 7 сард зохион байгуулагддаг тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад идэвх, санаачлагатай хамрагдах.

– Хэрвээ тарваган тахлын голомтот нутгаар аялсан, тарвага агнах, өвчих, тарваганы арьс болон бусад түүхий эдтэй харьцсан, тарваганы мах, махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэсэн, мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөнд хазуулсан тохиолдолд 6 хоногийн дотор таньд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор эвгүйрхэх, булчирхай цочих, ханиах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрвэл аль ойр байгаа эрүүл мэндийн байгууллагыг яаралтай дуудаж үзүүлэх хэрэгтэй

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here