Нүүр хуудас Эрүүл мэнд ЗӨВЛӨГӨӨ: Ус уух дөрвөн шалтгаан

ЗӨВЛӨГӨӨ: Ус уух дөрвөн шалтгаан

188
0

Нэг. Ядарч, сульдаж эхэлнэ

Шингэний дутагдалд орсны хамгийн эхний илрэх шинж тэмдэг нь ядрах. Зарим хүмүүс ядрахын зэрэгцээ нойрмог болж, мөн толгой нь байнга өвддөг болж эхэлдэг. Биеийн эд, эсүүд хангалттай усгүй буюу усгүйжиж эхэлснээр бодисын солилцооны идэвхжил удааширч, улмаар үйл ажиллагаанд нь доголдол гарч, хангалттай эрч хүчийг ялгаруулж чадахаа болино. Товчхондоо, шингэний дутагдалд орсон хүн ямар ч амьдралын эрч хүчгүй, цог золбоогүй болж эхэлдэг байна.

Хоёр. Хоол боловсруулах үйл ажиллагаа саатаж, улмаар өтгөн хатаж эхэлнэ

Хангалттай шингэн зүйл уухгүй яваад байвал цаг тухайд нь өтгөнөө гаргаж чадахгүйд хүрч, улмаар бие хүндэрч, нэг л тавгүй мэдрэмж төрөх болно. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагаа шингэний дутагдалд орсноор сааталж орж, идсэн хоол хүнс бүдүүн гэдсэнд гадагшлахгүй хуримтлагдаж, улмаар хорт бодисууд нь биед шингэж, харшиламтгай болохоос эхлээд хоол боловсруулах эрхтнүүд үрэвсэх, ходоод гэдэс эвгүйрэх, дотор муухайрах, хоолны дуршил муудах зэрэг олон өвчний үндэс суурийг үүсгэдэг.

Гурав. Ходоодны шархлаа үүсгэнэ

Хоол шингэх явцад шингэн зүйл нь хоол хүнсний хүчлээс ходоодыг хамгаалдаг байна. Хэрвээ ус бага уугаад яваад байвал идсэн хоол хүнс ходоодонд орж, хүчил ихтэй хүнс нь ходоод өвтгөж, улмаар шархлаа үүсгэдэг аж.

Дөрөв. Жин нэмэгдэнэ

Зарим тохиолдолд шингэн юм дутагдаж байхад хүнд өлссөн мэдрэмж төрдөг байна. Ихэнх хүмүүс үүнийг өлсөж байна гэж андууран юм уулгүй хоол идэх сонголтыг хийдэг аж. Ялангуяа, суугаа ажилтай хүмүүст ийм мэдрэмж төрөх нь элбэг байдаг. Тиймээс шингэн зүйлээсээ илүү идсээр байгаад жингээ нэмэгдүүлдэг байна. Тэгвэл өлсөж байгаа юм шиг мэдрэмж төрөөд эхэлбэл тэр дороо ус уучихад л хангалттай. Хүн өдөрт 2-3 л ус уух хэрэгцээ шаардлагатай байдаг бөгөөд биедээ шаардсан усаа уусан тохиолдолд тэр бүр өлсөх мэдрэмж төрөөд байдаггүй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here