Нүүр хуудас Эрүүл мэнд ЗӨВЛӨГӨӨ: Эрчүүд минь эерэг чанараа зүлгэе!

ЗӨВЛӨГӨӨ: Эрчүүд минь эерэг чанараа зүлгэе!

281
0

Орд ордны эрчүүдийн онцлог, эерэг сайн талыг овойж, оцойтол нь магтан дуулъя. Хүн сул талдаа гутарч биш эерэг сайн талдаа түшиглэж хөгждөг билээ.

ХОНИНЫ ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Тэд бусдыг түрүүлж алхахыг зөвшөөрдөг ч гэлээ хүрэх газраа тэднээс түрүүлж очдог. Маш болгоомжтой залуу бөгөөд жижиг бэрхшээлүүдэд хэр барагтаа бууж өгөхгүй. Бусад ордноос дутахгүй романтик. Хүсвэл гаднаа эелдэг зөөлөн харагдаж чадна. Харин дотроо хатуу самрууд. Ямар нэг зүйлийг үнэхээр хийхээр шийдсэн бол түүнийгээ маш сайн хийнэ. Бусдын дарамт, шүүмжлэлийг сэтгэлийнхээ гүнд нухчин дараад, гаднаа ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй байж чаддаг. Түүний сэтгэл гутрал, тааламжгүй сэтгэл хөдлөлийг хэр барагтаа мэдрэхгүй бөгөөд дотроо юу бодож санаж байгаа бол гэж үргэлж гайхахад хүрнэ. Сэтгэл хөдлөлөө маш сайн нууж чаддаг. Бусдын асуудалд хошуу дүрээд байдаггүй. Өөрийнхөө асуудалд л төвлөрдөг. Тэр өөрийгөө үнэлүүлэх хүртлээ таалагдсан эмэгтэйгээ олон янзаар баярлуулж чадна. Харин хүссэнээ авч чадсан бол таныг эелдгээр удирдаж эхлэх болно. Тэдний сэтгэл хөдлөлгүй хүйтэн зан чанар бүсгүйчүүдэд ихэмсэг өөртөө итгэлтэй харагддаг. Харин тэдний бусдыг аргандаа оруулах гол зэвсэг нь эелдэг зан. Тэд бол ажлын мангасууд. Амбицтай бөгөөд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд цуцашгүй ажилладаг. Хурдан сэтгэдэг, авьяастай. Ерөнхийдөө толгой сайтай. Хурдан суралцана, чадварлаг гүйцэтгэж чадна. Дээд удирдах албан тушаалтны хоосон магтаал тэдэнд хангалтгүй. Зохих ёсны шан харамжаа л авч байж санаа нь амарна. Магтаж байснаас цалинг нь нэм. Гаднаасаа тэд хатуу харагддаг ч дотроо их эмзэг. Өөрийнх нь талаар юу бодож байгааг их анзаарна. Мөн магтаал, урмын үгст дуртай. Өөрийнхөө эмзэг сэтгэл хөдлөл, гуниг гутралаа бүрэн нууж өөрийнхөө дүр төрхөө сайнаар хадгалж үлдэхийг хичээдэг. Энэ онцлогоосоо болж таагүй зүйлсээ сэтгэл дотроо удаан тээж явсаар энэ нь хуралдаж өөрсдийг нь зовоодог.

ҮХРИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Тайван энгийн эр хүн, гэхдээ таныг гэнэтийн зүйлсээр гайхшруулж чадна. Тэд ихэвчлэн дунд зэргийн нуруутай, бие бялдарын хувьд эрүүл чийрэг. Ярьж байхдаа толгойгоо өөр зүгрүү харуулдаг. Тэгш шулуун бие хаатай, ихэвчлэн дөрвөлжин нүүрний хэлбэртэй. Нүдэд нь үргэлж оч гялалзаж, хайр дурлалтай учирсан ч эрх чөлөөтэй хэвээр байж чаддаг. Тэд яг алган дээр тавьсан элс шиг. Бусад хүмүүстэй их тэвчээртэй ханддаг ч гэлээ өөрийнхөө тал дээр тэгэж чаддаггүй. Найз нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ ханддаг. Зарим дургүй найзтайгаа хүртэл. Бүсгүйчүүдийг санаанд оромгүй үйлдлээрээ гайхшруулж баяруулж чаддаг авъяастай. Гаж этгээд аашлах үедээ хүмүүс юу гэж бодож байгааг хэр барагтаа тоогоод байдаггүй. Үргэлж шинэ сонин зүйлсийг эрж хайж байдаг. Сонирхоод байх зүйл үлдээгүй бол өөр сонин содон зүйлсийг эрж хайж эхэлнэ. Гэхдээ зарим нэг зүйлсийг ойлгохдоо удаан. Тэгэхээр хангалттай хариулт авталаа л сонирхож хамт байна. Олон танилтай ч цөөхөн хэдэн чанартай найзтай. Тоогоос чанарыг эрхэмлэдэг. Өчнөөн олон хүнээр хүрээлүүлсэн ч гэлээ үргэлж л ганцаардаж байдаг. Дотоод зан ааш нь их зөрчилтэй. Хүнд өөрийнхөө зовлон, хэцүү байгаа зүйлсээ нээлттэй илэрхийлээд байж чаддаггүй. Зөвхөн ирээдүйгээ харж амьдардаг ирээдүйн төлөө зүтгэдэг. Өөрийн санаа бодол дүгнэлтээ шуудхан хэлчихдэг. Харин яг юу хийх ёстой талаар зааж зааварлаад байддаггүй. Тиймээс өөрөө ч хүн өөрт нь зааж зааварлахад дургүй. Хүн бүрийн зорилго мөрөөдөл нь халдашгүй байх ёстой гэж үздэг. Гаднаа болхи, болгоомжгүй юм шиг харагддаг ч маш бодлоготой зөрүүд хүмүүс. Хүмүүсийг нарийн нягт ажиглаж бүрэн мэддэг болсныхоо дараа л итгэдэг. Бусдын нууцыг сайн хадгалж чаддаг.

ИХРИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Зөв харьцаатай, нүүрний хэлбэр нь урт зуйвандуу. Өндөр духтай, мэргэн ухаантай хүмүүс байдаг. Нэг газраа тогтож сууж чаддаггүй, маш хурдан хөдөлгөөнтэй. Хамар нь зөв хэмжээтэй, нарийн уруултай, маш хурдан ярьдаг ба их яриасаг. Хөдөлгөөний идэвхтэй, спортод сонирхолтой. Зөв хувцасладаг бөгөөд үс, хумс нь өөгүй цэвэрхэн нямбай. Хямд өртгөөр ч тэд зөв, эвтэйхэн хувцаслаж чадна. Өөрийн дуртай өнгө, дуртай хувцаснаасаа амархан уйддаг. Юм сонгох, худалдан авахдаа эмэгтэй хүн шиг их эргэлзэж, жижиг зүйлс дээр ч анхаарал хандуулдаг. Санаа бодлоо хувцас сольж байгаа мэт амархан өөрчилнө. Хэр барагтаа ном бариад нухацтай уншдаггүй. Үргэлж амьдралын бодит үнэнг эрэлхийлж, бие даан суралцаж байдаг. Одоо байгаа орлого, албан тушаалдаа сэтгэл ханадаггүй. Үргэлж үүнээс илүүг хүртэх эрхтэй хэмээн итгэнэ. Тиймээс сэтгэл ханамж, зорилгоо гүйцээхийн тулд үргэлж эрж хайж байдаг.

МЭЛХИЙ ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Тэд жинхэнэ эрчүүд. Ихэнх урлагийнхан мэлхийн ордныхон байдаг. Мэлхийг сар удирддаг. Сар бол өөрийнхөө хэлбэр дүрсийг өдөр болгон өөрчилдөгтэй адил түүний сэтгэл хөдлөл, сэтгэл санааны төлөв үргэлж өөрчлөгдөнө. Гэвч тэд хайртай хүмүүсээ хамгаалах, тэднийхээ төлөө зүтгэх гэж төрсөн хүмүүс. Хүссэн зүйл рүүгээ шууд хүрдэггүй, боломжтой үеийг хүлээдэг. Хүссэнээ авсан бол хэзээ ч алдахгүй. Хэт эмзэг учраас бусдын өөрийнх нь талаар бодож буй зүйлст их анхаардаг. Олны өмнө нэрээ хугалахаас айдаг учраас өөрийгөө цэгнэж биеэ барьдаг. Энэ нь хүмүүс түүнийг хүйтэн, дотуур тамиртай гэж бодоход хүргэнэ. Тэдэнд бүтээлч, авьяаслаг, төсөөлөн бодох чадвар заяажээ. Тэд заримдаа их хөгжилтэй, заримдаа дув дуугүй эсвэл маш гунигтай болдог. Бүр эрэгтэй найзуудынхаа дэргэд хүртэл. Тэдэнтэй хамт амьдарвал тааварлашгүй зүйлсээр дүүрэн. Тэд гэрээ хамгийн аюулгүй “Ичээ” гэж ойлгодог. Тэд эмзэглэж гутарсан үедээ гэрээс гардаггүй. Хэвийн байдалдаа орохоороо үүрнээсээ гаран, амьдралаа үргэлжлүүлнэ. Эмэгтэй хүний хажууд соёлтой, эелдэг байж чаддаг. Тэд түрүүвчиндээ мөнгөтэй бол итгэлтэй загнана. Өөрийн гэсэн бүхэндээ сэтгэл зүрхээ зориулдаг нь мэлхийнхний гол онцлог.

АРСЛАНГИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Духаа ил гаргаж үсээ хойш нь самнах дуртай. Нүд нь үргэлж гялалзах бөгөөд гүндээ үл ялиг залхуурлыг агуулна. Удаан бөгөөд чанга алхаатай, яг л арслан шиг. Гаднаасаа эелдэг зөөлөн мэт харагдах ч дотроо хүчтэй, тайван улс. Үгс нь ихэвчлэн энгийн байх авч заримдаа тушаангуй, захирангуй өнгө аястай байдаг. Тэр хурдан ярьдаггүй эсвэл чаддагүй. Мөн хурдан алхаатай. Олны дунд ихэвчлэн энгийн даруу биеэ авч явдаг ч эгзгийг нь тааруулж гэнэт гарч ирэн олны анхаарлыг өөртөө татсан байдаг. Та түүнийг ичимхий, даруу гэж дүгнэж болох юм. Гэвч тэд гүндээ эргэн тойрныхоо хүмүүсийг нөлөөндөө автуулахыг үргэлж хүсдэг. Зүгээр л тохиромжтой үеийг хүлээдэг. Түүний гэсэн зүйлд бүү хүр. Мөн түүнд тушаангүй хандаж болохгүй шүү. Хэрэв тэгвэл та ууртай арсланг харах болно. Настай хүмүүс болон удирдлагуудаа хүндэлдэг ч бөхөлзөөд байдаггүй. Тэд өөрсдийн бардам зангаа уландаа гишгэснээс үхсэн нь дээр гэж үздэг. Энэрэнгүй сэтгэлтэй, хүмүүсийг үргэлж сайн талаар нь хардаг. Өөрийг нь магтаж, үгийг нь сонсоход дуртай. Тод томруун, ойлгомжгүй зантай ч зорьсон зүйлдээ ямар ч дайсангүй хүрч чадна. Санаа бодлыг нь шүүмжлэх, өөрийг нь буруутай мэт мэдрүүлбэл маш хүчтэй хямарч, төд удалгүй арилна. Ашиггүй, хүчээ гарзадна гэсэн зүйлдээ нэг их хөдлөөд байдаггүй. Харин өгсөн даалгаврыг маш сайн зохицуулж гүйцэтгэж чадна. Хүнд ямар нэгэн даалгавар өгсөн бол түүнийгээ яг бодсоноор нь гүйцэлдүүлэхийг хүсдэг. Бусад хүмүүс өөрийнх нь шийдвэр чадварт эргэлзэх, дутуу үнэлэх юм бол маш амархан сэтгэлээр унадаг. Хайртай хүнийхээ төлөө юуг ч золиосолж чадна.

ОХИНЫ ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Цаг бол тэдний хувьд үнэ цэнэтэй. Хэрэв энэ ордны эрчүүдийг хүлээлгэх юм бол доромжлол мэт хүлээж авна. Тэд хатуу үгс, шүүмжлэлд үнэхээр дургүй. Тэр өөрийгөө боловсруулж төгс хүн байхыг хичээдэг. Мөн өөрийн хийж буй зүйлээ зөв , зохистой гэдэгт итгэнэ. Хэр барагтаа алдаа гаргадаггүй гэж үздэг. Өөрийг нь сайнаар өөрчлөхөд тустай гэж үзвэл хүнээс зөвлөгөө авна. Өөрийнхөө алдаа дутагдлаа засах чадвартай залуу. Өөрийнхөө мөнгийг маш болгоомжтой, хэрэгтэй зүйлд зарцуулдаг. Зөвхөн хувийн таашаал, дуртай зүйлдээ л үрэлгэн хандах болно. Нэлээн романтик. Элдэв сул үггүй зөв ярихыг хичээдэг. Залхуурлыг болон залхуу хүмүүст дургүй. Хальт дүгнэхэд уйтгартай, хахир хөгшин хүн шиг санагдах ч гэлээ таниад ирэх цагт өөр гэдгийг нь ойлгох болно. Тэд бол уян зөөлөн, дажгүй залуус . Үс нь үргэлж цэвэр байх бөгөөд өөртөө арчаатай ханддаг. Найз нөхөд нь тусламж гуйвал өөрийнхөө чадлаар тус хүргэнэ. Амьдралдаа цөөхөн хайр дурлалтай учирдаг. Яагаад гэвэл таалагддаг хүндээ тавьсан тусгай чанарын хэм хэмжүүр бий. “Шилэмтгий”, “Төгс” гэсэн энэ хоёр үг ерөнхийдөө тэднийг тодорхойлно.

ЖИНЛҮҮРИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ

“Жинлүүр” гэдэг шигээ тэнцвэртэй гэж бодож байвал та андуурч байна. Хамгийн тогтворгүй улс. Харагдаж байгаа шигээ эелдэг, догь, тайван хүмүүс биш. Дээш доош хэлбэлзэж, үргэлж л дотроо тэнцвэрээ олохыг хичээнэ. Тэр бол нөхөрсөг нэгэн бөгөөд хэчнээн гунигтай байсан ч бусадтай үргэлж инээмсэглэж байдаг. Түүний дуу хоолой нь эелдэг бөгөөд тайван. Ихэнх жинлүүрүүд сайхан харагддаг. Хамгийн царай муутай нь ч нүдэнд дулаахан. Түүнийг инээмсэглэхэд орчлон тэр аяараа хамт инээж буй мэт санагдана. Тэнцвэртэй үедээ хамт байгаад баймаар сайхан мэдрэмж төрүүлдэг бол, тэнцвэргүй үедээ хүмүүсийг хооронд нь маргалдуулж хоржинтой харж баясах дуртай. Тэд асуудал үүсэх үед ажиглаж байгаад төгсгөлд нь зохицуулагч, мэргэн ухаантан мэт гарч ирдэг. Байгаалиасаа залхуу учир их ажилласныхаа дараа зүгээр л юу ч хийхгүй цонхоор ширтэх, ном унших зэргээр дуртай зүйлээ хйиж цагийг өнгөрөөхийг хүсдэг. Ядарсан, стрессдсэн үедээ өөрийн ертөнцдөө ганцаар үлдэж энергиэ нөхдөг. Харин үүний дараа буцаад л цоглог, санаачлагатай нэгэн болно. Тэд ямар нэг зүйл хийхдээ маш нарийн хичээнгүй ханддаг. Ихэнх цагаа засаж залруулах, төгсрүүлэх гэж хичээнэ. Тэд унших, эргэцүүлэх дуртай. Шүлэг болон урлагт хайртай. Ажиллах үедээ галзуу мэт ажиллаж чаддаг бөгөөд чөлөөт цагаараа юу ч хийлгүй кино үзэж, хөгжим сонсож, тоглож наргих хүсэлтэй. Мөн хүмүүст зөвлөгөө өгөх дуртай. Зөвлөгөө нь ихэвчлэн үнэ цэнэтэй, хэрэгтэй нь байж чаддаг. Маш романтик ч гэлээ хайртай хүнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгож чаддаггүй. Сайхан сэтгэлтэй, амьдралаа маш системтэй авч явдаг. Тэр хэрүүлд дургүй мөн бие бие рүүгээ хашгичихыг үзэн яддаг. Тиймээс маргаанд аль болох нам дуугаар харьцаарай.

ХИЛЭНЦИЙН ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Эргэн тойрондоо манан татуулсан мэт эрчүүд. Их мэдрэмтгий, эмзэг, үргэлж ганцаардаж байдаг. Өөрөөсөө бусад өөр хэнд ч итгэдэггүй. Жаахан сөрөг санагдаж байна уу? Гэхдээ бусдыг татах өвөрмөц чадвартай. Бусдын зовиуртай мэдрэмж, зовлон шаналалыг ховх сордог. Учир нь тэд бусдын ярвигтай зовлон шаналалыг ойлгож чадахаас гадна маш сайн сэтгэлзүйчид. Ямар нэгэн зүйлийг хүссэнээрээ гүйцэлдүүлж чаддаг нууц чадвартай. Өөртөө тусалж чаддаггүй хэрнээ бусдаас тусламж нэхдэг хүмүүст дургүй. Хамгийн их зорилгодоо хүрсэн байх магадлалтай улс. Учир нь том ч бай, жижиг ч бай зорилго тавьсан л бол бүх хүч, цаг хугацаа, сэтгэл санаагаа зориулж чаддаг. Амжилтанд хүрэгсдийн дийлэнх нь хилэнцийнхэн байх вий. Учир нь маш тэвчээртэй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд хэдэн ч жилээр хүлээж чадна. Сулбагар, шийдэмгий бус байдалд дүргүй. Тэд ухарч, удаан хугацаагаар амарч, сул зогсолт хийж чаддаггүй. Яагаад гэвэл амьдралд асар их асуулт мөн хариулт хүлээж байгааг тэд мэднэ. Тэд хайр сэтгэл болон харилцаанд маш чухал ханддаг. Тэднийг хүмүүс хоёр хэсэгт хуваачихдаг. Нэг бол тэдэнд дуртай, эсвэл тэднийг үзэн яддаг хүмүүс байна. Амлалтад маш чухал ач холбогдол өгдөг тул биелүүлж чадахгүй бол бүү амла.

НУМЫН ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Тэд бол нийтэч, нийгмийн амьтан. Бүхий л шинэ зүйлст бэлэн байх бөгөөд цаг үетэйгээ хөл нийлүүлж, орчин цагийн ямар ч мэдээллээс хоцрохыг хүсдэггүй. Тэд шинэ уушийн газар нээгдэх юм уу, энэ тэндэхийн клубийн уулзалтанд их харагдана. Хамгийн сүүлд ямар ном эрэлттэй байгаа, дуу хөгжим болон кино ертөнцөд болж буй зүйлсийн талаар найз нөхөд дундаа хамгийн түрүүлж мэдсэн байдаг. Тэд нэг хэвийн амьдралд дургүй. Энэ нь тэднийг амархан залхаадаг. Тэд зорьсондоо хүрэх нь хамгийн том шагнал гэж үздэг. МӨНГӨ бол байж болно оо. Гэхдээ бүрэн аз жаргалтай болгож чадахгүй. Тэд маш хурдан үрээд дуусгачихаж мэднэ. Хэрэв та үнэнийг хүсэж байвал нумын ордныхон дээр яваад оч. Асуусанд зүйлд чинь үнэнийг л хэлнэ. Шулуун занд нь ч найзууд нь дуртай. Хэцүү үед чинь бусад нь өмнөөс чинь харамсаж байхад ганцхан нумын ордныхон л чамд хариу нэхэлгүй шууд туслах болно. Илүү үгтэй ч гэсэн ийм болохоор л хүмүүс түүнд татагддаг. Уурлах үедээ ширүүн уурладаг ч амархан мартдаг, өс санадаггүй. Зарим нум хөгжимдөх, дуулах авьяастай. Тэд бол хошин, хөгжилтэй, аз жаргалаар бялхдаг хүмүүс. Тэд эрх чөлөөнд хөтлүүлж эрч хүчтэй амьдардаг. Ажиллах үедээ ажлаа маш чухалчилж хийдэг. Мөн аялах болон шинэ адал явдал, сонирхолтой зүйлст өөрийгөө сорих дуртай. Үргэлж амралтын өдөр юм шиг л амьдарч чаддаг. Ихэвчлэн сайхан ааштай байх боловч сэтгэл санаа нь таагүй үед зүгээр л түүнээс холдсон нь дээр. Харин сэтгэл санаа нь тааламжгүй үед түүнтэй харьцах шаардлага гарвал хувийн амьдралд нь битгий үнэлэлт, дүгнэлт өгөөрэй. Хэрэв тэр олон хоног алга болвол бүү санаа зов. Тэд энергиэ нөхөж байгаа нь тэр. Удахгүй тэр урьдынх шигээ болоод эргээд л ирнэ.

МАТРЫН ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Энэ ордны эрчүүд эрүү нүүрний зөв хэлбэртэй, сайхан нүдтэй байдаг. Маш сайн сонсогч бөгөөд бүхнийг төвөггүй ойлгож чадна. Таны хэлэх гэж буй зүйлийг урдаас тааварлаад хэлж орхино. Үргэлж толгойгоогоо дохих юм уу, үсэндээ хүрдэг зуршилтай байж магадгүй юм. Гадаад төрхийн хувьд тэд ихэвчлэн том биетэй, жижиг чихтэй, үс нүдний өнгө хар талдаа, зузаан хүзүү, өргөн мөр, хатуу гартай байх нь элбэг. Өндөр, жингийн харьцаа зөв. Ижилхэн өндөртэй бусад ордны хүнтэй харьцуулахад богино хуруутай байдаг. Гаднаас нь харахад өөртөө итгэлтэй том том алхална. Мөн давгүй бүжгийн авьяастай. Төрөлхийн болгоомжтой учраас алхахаасаа өмнө урьд хойноо байгаа зүйлсээ нягталдаг. Ногоон өнгөнд дуртай тул ногоон, тэнгисийн хөх, бор өнгийн хувцас сонгох нь элбэг. Найз нөхөд бол тэдний хувьд чухал зүйл. Тэр тэдэнд туслахад үргэлж бэлэн байдаг ба өөрсдөд нь мөн адил сэтгэл гаргаж туслахыг шаарддаг. Найз нөхдөдөө амархан гомддог ч, өөрийг нь хуурсан хүнийг амархан уучилж чадна. Гэхдээ энэ нь зөвхөн өнгөн талдаа… Өөгүй, хээнцэр байдалд их анхаарна.

ХУМХЫН ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Өөрийнхөө онцлогоор л бүх зүйлийг хийх гэдэг халуун сэтгэлтэй залуус. Заримдаа үр дүнг нь тооцоолохгүй гэнэт шийдвэр гаргаж чадна. Маш эрч хүчтэй мөн өөртэй итгэлтэй. Өнгөрсөндөө харамсаж, шаналан суудаг нэгэн биш. Тэр дундаа хайр дурлалаас болж. Шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэдэг. Ааш зан нь шулуун, шуудхан хэлчихдэг. Онцын шаардлагагүй бол хэр барагтаа худал ярихгүй. Тэд худал ярьж чаддаггүй улс. Хүмүүстэй бүхий л сэдвийн дагуу мэтгэлцэж чадна. Дотоод сэтгэлээ найз нөхдөдөө уудлаад байдаггүй ч нийтэч. Маш хатуужилтай бөгөөд сэтгэл хөдлөлд автаж, сэтгэлээр унах дургүй. Хэцүү байсан ч амьдралаа үргэлжлүүлсээр л. Олон жил найзалсан мөртлөө ихэнх хумхыг хүмүүс ойлгодоггүй. Их зантай, биеэ тоосон, хүйтэн хөндий, ойлгомжгүй хэмээн дүгнэдэг ч ихэнх нь түүнийг хүндэлдэг. Тэд дотроо яг л ихийг тунгаадаг гүн ухаантнууд мэт л биеэ авч явна. Үнэндээ сүйдтэй их юм бодоод байдаггүй. Цөөхөн хэдэн зарчим болон өөрийн боловсруулсан онолын дагуу л шийдвэр гаргаж амьдардаг. Тэд бүх зүйл дээр анхдагч байх дуртай.

ЗАГАСНЫ ОРДНЫ ЭРЭГТЭЙ

Дэндүү их сэтгэл хөдлөлтэй. Түүнийгээ ч барихыг хичээдэггүй. Унтаж амраад хэсэг хугацаанд сайхан ааштай байх ч хэдэн цагийн дараа өөрчлөгдөж мэднэ. Зарим нэг буруугаа ойлгохыг хичээдэггүй, тийм ч амархан ойлгодоггүй. Сайн тунгааж бодож чаддаг бөгөөд энэ нь түүний ажилд амжилт дагуулдаг. Нэг зүйлийг хийхээр зорьсон бол ухаан болон зориг хүслээ бүгдийг нь шавхдаг. Тэд бусдын алдаа дутагдлыг үргэлж анзаардаг. Гэвч энэ талаар яриад байдаггүй. Тэд таны санаа бодлыг ойлгох чадвартай. Юу бодож буйг тань мэднэ. Тэд уур нь хүрч байсан болон таалагдсан бүхий л зүйлсээ санаж байдаг. Энэ бол тэдний хамгийн том нууц. Тэд амбицтай биш бөгөөд нийгэм дэх тэдний байр суурь хаана яваа нь чухал биш. Шуналгүй ба мөнгө түүний анхаарлыг нээг их татаад байдаггүй. Учир нь мөнгө бол үүрдийн зүйл биш гэж үздэг. Тэд дүрэм журамд баригдах дургүй. Хүмүүсийг дорд үздэггүй, соёлтой залуу. Гэхдээ нэг уурлавал аймшигтай ууртай. Тэд амьдралыг өөдрөг, сайн сайхнаар харж, сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай. Тиймээс ч зарим хүмүүст дэндүү их итгэдэг. Хэрвээ амьдрал түүнд хар бараан зүйлсээ харуулбал тэд өөрсдийн ертөнцдөө л амьдрах болно. Бас нэг бусдыг татах чадвар нь тэд маш хөгжилтэй. Энэ нь ч тэдний хамгийн том зэвсэг. Уйтгартай байсан ч хөгжилтэй царай гаргах тул та түүнийг баяртай, гунигтай байгааг ялгаж чадахгүй. Тэр сэтгэл хөдлөлөө нуух бөгөөд хэн нэгэн ганцаардаж, хэцүү байх үед нь үргэлж туслахад бэлэн. Сайн сонсогч, сайн ярилцагч. Мөн хайртай хүнийхээ сэтгэл хөдлөлийг ойлгох чадвартай.

Тэд ганцаараа байхыг хүсвэл бүү саад бол. Тэр бол эмзэг, дөлгөөн, ичимхий, амархан гомдож магадгүй улс. Тэр бусдаар өөрийгөө үнэлүүлэх дуртай. Хэн нэгэнд хэрэгтэй, маш чухал хүн байх нь түүний зорилго.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here