Дэлхий нийтэд жил бүр барагцаагаар 1 сая хүнд ходооны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барж байна.
Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад буюу БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг орнуудад оншлогдож байна
БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгч орнууд ч гэсэн эртилрүүлгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр уг өвчнөөр нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд 10.000 хүнд ноогдох нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар 2 дахин бага байна.
Монгол Улс нь ходооны хорт хавдраас шалтгаалах нас баралтаараа дэлхийд тэргүүлж, тохиолдолоороо хоёрдугаарт бичигдэж байна. Монгол Улсад жил бүр 500 орчим хүн уг аюулт өвчний улмаас алтан амиа алдаж байна.
Хелико бактерийн эсрэг үндэсний аян зарлалаа
Ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан бол хеликобактери, давсны их хэрэглээ бөгөөд архитамхиныхэрэглээ ч баснэгшалтгаанньболдогбайна.
Иймд Хаппи Веритас оношилгооны төвийнхөн 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нь 2018 оны дөрөвдүгээр улиралыг ХЕЛИКО БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН хэмээн зарлаж бауйгаа мэдээллээ.
Аяны хүрээнд хеликобактерийг илрүүлэх шинжилгээг 2000 төгрөгөөр хийлгэх боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Ходоодны хорт хавдрын 80 хувь нь хеликобактераас үүдэлтэй байдаг бөгөөд Монголд оношлогдожбуй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөнүүдийн дөнгөж 1 хувь нь өмнө үедээ, 3 хувь нь I үе шатандаа, 11 хувь нь II үешатандаа 43 хувь нь III үе шатандаа, 42 хувь нь IV үе буюу сүүлчийн шатандаа тус тус оношлогдож байна.
Манай улсад ходоодны хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн 27 хувь нь 5 жил амьдарч байна. Монголчуудын ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралт жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа нь сэтгэл түгшүүлж байна.
Хаппи Веритас оношилгооны төвөөс ХЕЛИКО БАКТЕРИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН зарлаж,Монгол Улсад ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийн суурийг тавина гэж найдаж буйгаа илэрхийлж байна.
Тэд энэхүү аянд байгууллага, хамт олноороо хамрагдаж, ходоодны хорт хаврыг эрт үед нь илрүүлэхийг уриалж байна.