Нүүр хуудас Эрүүл мэнд Резидент эмч нарт зориулагдсан НОМ хэвлэгдлээ

Резидент эмч нарт зориулагдсан НОМ хэвлэгдлээ

253
0
anagaahiin-nom
Энэхүү анагаахын мэргэжлийн номнуудын орчуулга, хяналт, хэвлэлтэнд нийтдээ 224 сая төгрөг зарцуулжээ.

Резидент эмч нарт зориулагдсан Амбулаторийн дотрын анагаах ухааны Вашингтон, Хүүхдийн анагаахын Оксфорд, Жонс Хопкинс эх, барих эмэгтэйчүүд судлалын номнуудыг англи хэлнээс орчуулан, хэвлүүлж тус бүр нь 500 ширхэг нийт 1500 номыг хүлээлгэн өглөө.

Энэхүү сурах бичгүүд нь барууны орны эмч нарын өврийн болон ширээний ном гэж нэрлэгддэг өргөн хэрэглээтэй сурах бичгүүд юм. Номыг орчуулан хэвлүүлэх зөвшөөрлийг ном зохиогч нараас албан ёсоор авч, 2 жилийн хугацаанд орчуулан, хянуулж хэвлүүлээд байна.

Сурах бичгүүдийг орчуулан хянахад Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Дотор, Хүүхэд, Эх барих эмэгтэйчүүд судлалын шилдэг эмч, багш, эрдэмтэн нар багаар ажиллаж нийт 50 гаруй хүний хөдөлмөр хичээл зүтгэл шингэсэн сайхан бүтээл болжээ.

Үндсэн мэргэшлийн эмч нар төдийгүй, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нар барууны өндөр хөгжилтэй эмч нартай эн зэрэгцэн энэхүү сурах бичгүүдийг эх хэл дээр уншиж, судлах боломж бүрдээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here