САЙН МЭДЭЭ: Монголд анх удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс засал АМЖИЛТТАЙ хийгдлээ
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар 2018-01-28 ний өдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ.
Элэг шилжүүлэн суулгах мэс засал 7 цаг үргэлжлэн амжилттай дууссан байна.
Хорт хавдраар өвчилсөн эрэгтэйд анхны мэс заслыг хийсэн бөгөөд ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн, Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар нараар ахлуулсан 42 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг мэс заслыг хийжээ.
Мөн БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор энэхүү мэс заслыг хийсэн бөгөөд донор болон өвчтөний биеийн байдал сайн байгаа аж.