Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи нэвтэрлээ

САЙН МЭДЭЭ: Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи нэвтэрлээ

430
0
hawdar-tuya-emchilgee
Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи нэвтэрлээ

Хавдар судлалын үндэсний төвийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил – Шугаман хурдасгуур аппаратыг Монгол улсад анх удаа хавдрын туяа эмчилгээнд нэвтрүүлэх нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улс хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах үйлсэд ихээхэн анхаарал тавьж, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хүрээнд ойрын болон дунд хугацааны бодлогын зорилтуудыг дэвшүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.

tuya-emchilgee-hawdar
hawdar-tuya-emchilgee

Монгол улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг дангаараа элэгний хавдар эзэлдэг бөгөөд элэгний хавдарт туяа эмчилгээг хийх боломжгүй байсан бол өнөөдөр шугаман хурдасгуурт 2 шинэ аппаратыг суурилуулсанаар элэгний хавдрын үед хийгдэх эмчилгээний боломж нэмэгдэж байна.

Энэхүү дэвшилтэт технологийг суурилуулах, нэвтрүүлэх төслийг Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэх явцад олон саад бэрхшээл тулгарсан ч хамтдаа даван туулж энэ онд шугаман хурдасгуурыг суурилуулж, цаашид туяа эмчилгээний дэвшилтэт технологиудыг Монгол улсад анх удаа нэвтрүүлэх алхам нээгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here