Нүүр хуудас Эрүүл мэнд Сүрьеэ өвчинтэй тэмцэх санхүүжилт маш бага гэв!

Сүрьеэ өвчинтэй тэмцэх санхүүжилт маш бага гэв!

253
0
suriyee
Сүрьеэ өвчинтэй тэмцэх санхүүжилт маш бага гэв!

Ази тив дэх сүрьеэгийн өнөөгийн байдал, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үүсгэгчийн эх уурхай, дамжин тархах зам, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах,

нууц байдалтай сүрьеэтэйөвчтөнийг илрүүлэх нь зэрэг сэдвүүдээр оролцогч улсуудын эрдэмтэд илтгэл хэлэлцүүлснээс гадна Монгол Улсад хэрэгжүүлж буй сүрьеэгийн төслийн үр дүнг танилцууллаа. Мөн дэлхийн сүрьеэтэй тэмцэх стратегийн өөрчлөлтийг хэлэлцсэн.

Хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг

Сүрьеэ өвчний тархалтын байдал Монгол Улсад ноцтой түвшинд хүрсэн. 100 мянган хүнд ногдох өвчлөлийн тоогоор Монгол Улс дэлхийд эхний аравт бичигдэж байна. Сая БНСУ-ын эрдэмтний илтгэлээр Монгол Улс сүрьеэ өвчний халдварын зэргээр, 100 мянганхүнд ногдох өвчлөлийн тоогоор азидаа тэргүүлэх зэрэгт байгаа нь харагдлаа.

Мөн энэ өвчний насжилт манайд залуу байна гэж дурьдагдлаа. Японд 65 наснаас дээш насанд өвчлөлийн дийлэнх хувь тохиолдож байхад монголчуудын насжилт залуу, тэр дундаа 0-14 насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл гарч байгаа нь сэтгэл түгшээж байна.

Нөгөө талаар манай төр засгаас сүрьеэ өвчинтэй тэмцэх санхүүжилт маш бага, зарим жилд санхүүжилт огт тавигдаагүй байна. Ийм харьцуулалтыг гадны эрдэмтэд гаргаж ирээд тавьж байхад төр засаг үүнд анхаарахаас өөр арга байхгүй юм” гэв.

Монгол улсад сүрьеэгийн өвчлөл, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн СТАС-ын зөвлөх эмч Б.Буянхишиг илтгэлдээ мөн танилцуулсан.

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47 хувь нь Монгол Улсынөмнөд хөрш БНХАУ, хойд хөрш болон ОХУ болон Энэтхэг улсад бүртгэгджээ.

Хүн төрөлхтөний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байгаа сүрьеэ өвчнөөр 2000 оноос хойш дэлхий нийтэд 30 сая гаруй хүн нас барснаас дийлэнх нь Ази болон Африкийн орнуудад тохиолдсон байна.

Тиймээс улс орнууд тус бүртээ бусАзи тивээрээ нэгдэн энэ өвчний эсрэг тэмцэх хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байгааг эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан эрдэмтэд дурьдаж байв.

Төрийн ордонд болж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 16.00 цагт өндөрлөх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here