1. Дасгал хөдөлгөөн хий- Ном уншиж, зурагт компьютер ширтэж, ажил хичээл, замын түгжрээ, утаа, улс төр гэсээр өөртөө амрах цаг гаргахгүйгээр үл барам эрүүл мэндээ гээгээд байгаа юм биш биз?
Дасгал хөдөлгөөн, тэр дундаа аэробек нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн судалгаагаар тархины үйл ажиллагааг идэвхижүүлж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг болохыг тогтоожээ. Өдөрт ердөө 30 минутыг аэробект зарцуулахад та “тархи”-ндаа багагүй хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм.
2. Дасгал хийж байхдаа хөгжим сонс- Ингэх нь танин мэдэхүйг тань хөгжүүлнэ. Энэ талаар явуулсан олон ч судалгаа, баримт нотолгоонууд байдаг бөгөөд дуу хөгжим, тэр дундаа сонгодог хөгжим сонсох нь орчноо мэдрэх хийгээд хэл ярианы чадварыг хөгжүүлдэг байна.
3. Бодибилдингээр хичээллэ- Хүчний буюу хүндийн өргөлтийн дасгалуудыг штангаас авахуулаад төрөл бүрийн зориулалтын төхөөрөмжүүд дээр хийж эхлэх нь булчингийн үйл ажиллагааг сайжруулж ясыг бэхжүүлж өгдөг ч мөн тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэнэ.
4. Бүжиглэ- Бүжиглэх нь бие организмаас гадна сэтгэл санааг өргөж өөдрөг эрч хүчтэй хормуудыг бэлэглэнэ. Мэдээж энэ нь таны сэтгэл санаа, оюун ухаанд тань сайн үр дүнг авчрах болно. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүжгийн ая цуглуулах болох нь ээ дээ…
5. Гольф тогло- Гольфоор хичээллэх нь таны алжаалыг тайлж амраахаас гадна тархины бүтцийн үйл ажиллагаанд онцгой нөлөөтэй спортын төрлүүдийн нэг ажээ.
6. Йогоор хичээллэ- Энэ нь таны сэтгэл санааг тогтворжуулж, анхаарлыг тань төвлөрүүлж, хамгийн гол нь тархийг сэтгэж бодохоо болих буюу уймраа мартамхай болохоос сэргийлэх давуу талтай гэнэ.
7. Сайн унтаж амарч бай- Бөх нойрсдог хүмүүсийн сурч мэдэх, анхаарлаа төвлөрүүлэх болон санах ойн чадвар өндөр байдаг. Амралтын өдрүүдээрээ сайн унтаж амарсан хүмүүс ирэх өдрүүддээ эрч хүчээр дүүрэн байдаг тухай судалгааны дүн гарсан гэнэ.
8. Дуг хий- Шөнө нь сайн унтаж амарч чадаагүй хүмүүст зөвлөхөд хэсэг дуг хийгээд авах хэрэгтэйг дуулгая. Нэгэн судалгаагаар 90 минут дуг хийгээд авсан хүмүүсийн санах ойн чадвар сайжирдаг гэдгийг тогтоожээ.
Харин өөр нэг судалгаанд хэдхэн минут дуг хийгээд авах нь сонор сэрэмжийг дээшлүүлдэг гэнэ. Нөгөөтэйгүүр зарим эрдэмтэд дуг хийх зууртаа зүүдэнд автсан хүмүүсийн санах ой л сайжирдаг гэж үзсэн байх юм.
9. Амьдралын хэмнэл, дадлаа өөрчил- Аливаа зүйлд тодорхой хэмжээгээр өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй байдаг шүү дээ. Байнга хийдэг үйлдлүүд, дадал зуршлаа үе үехэн өөрчлөөд авах нь уураг тархийг тань “унтаа” байдлаас ангижрахад тусална. 10. Эмх цэгцтэй бай- Энд тэнд хөглөрсөн элдэв бичиг цаас, сав суулга, хувцас хунараа гээд бүгдийг эмх цэгцэнд оруулж апдэйт хий. Үүнийхээ хажуугаар оюун бодлоо ч цэгцлэх хэрэгтэй. Энэ нь оюун тархины үйл ажиллагаанд сайн.
11. Юу ч хамаагүй зур, сараач- Ингэх нь тархийг сэргээж ой тогтоолтыг сайжруулна.
12. Бодлоо чөлөөл- Юу ч хамаагүй бод, төлөвлө. Энэ нь нэгэн хэвийн штамбанд автсан зогсонги байдлыг чинь арилгаж аливаа асуудалд хандах хандлага, тэдгээрийг шийдвэрлэж сурах, бүтээлч байдлыш нэмэгдүүлнэ.
13. Зүлэг ногоо, цэцгээ арчил- Судалгаагаар ногоон ургамал нь стрессийг арилгаж, настай хүмүүсийн ой санамжийг сайжруулдгийг тогтоожээ. Харамсалтай нь гаргах үнэр нь эрүүл мэндэд ямар нэг нөлөө байдаггүй тухайн агшинд л мэдрэмж төрүүлдэг байна. Магадгүй сэтгэл зүйд нөлөөлж эерэг үр дүнг авчирахыг үгүйсгэхгүй.
14. Гараар бич- Аливаа юмыг гараар бичиж тэмдэглэх нь тархиы үйл аижллагаанд тустай. Гадаад хэл сурах гэж байгаа хүмүүсийн ихэнхи нь гараар бичиж тэмдэглэх явцдаа тогтоож, сайн суралцдаг гэнэ.
15. Сэрэл мэдрэхүйгээ хөгжүүл-Хүйтэн ус залгилахад хоолойгоор гулган орох агшинд юу мэдрэгдэж байгаагаас эхлээд аливааг мэдрэх мэдрэмжээ хурцал. Идэх юмныхаа амтыг нүдээ аньж мэдрэх, аливаа юмны үнэрийг нүдээ аньж үнэрлэх зэргээр мэдрэмжээ хөгжүүлэх нь тустай.
16. Секс- Байнгын сексийн харилцаа нь бүтээмжийг нэмэгдүүлж, логикийн асуудлуудад хариу өгөх чадварыг сайжруулж, сексийн үеэр ялгарах окситоцин нь асуудал шийдвэрлэх чадварт эерэгээр нөлөөлдөг байна.
17. Эерэг харилцаа үүсгэ- Хэн нэгэнтэй үнэн сэтгэлээсээ эерэг сайн сайхан харилцаатай байх нь сэтгэл зүйд ч, ой санамжаа алдах эрсдлээс ч сэргийлэхэд чухал нөлөөтэйг эрдэмтэд судалжээ.
18. Хөгжилтэй яриа өрнүүл- Заавал хөгжилтэй ч гэлтгүй энгийн халуун дотно яриа өрнүүлж суух ч бас тархиа хөгжүүлэхэд, амраахад тустай.
19. Инээмсэглэ- Тэгэхдээ чин сэтгэлээсээ. Энэ нь таныг бүтээлчээр сэтгэн бодоход сайнаар нөлөөлнө.
20. Үе удмынхаа тухай бод- Та ургийнхныхаа тухай хэр сайн мэдэх вэ? Уураг тархиа хөгжүүлэх, амраах гэдэг бол товчоор хэлбэл гэр бүлийн хамтын үйл ажиллагаа юм. Өөрт хамааралгүй хэний ч юм юуны ч юм тухай бодож сууснаас өвөг дээдсийнхээ тухай эргэцүүлэх нь мэдрэмжээ хянаж сурахад тустайг судалгаагаар тогтоожээ.
21. Бясалгалд яв- Бясалгал хийдэг хүмүүсийн тархи бусдыг бодвол илүү хөгжсөн байдаг ба анхаарлаа илүү төвлөрүүлж чаддаг байна. Хэдэн минутын амьсгалын дасгал хийхэд анхаарал төвлөрөх чадвар сайжирдаг гэнэ.
22. Видео тоглоом тогло- Энэ нь орчноо мэдрэх, үнэлэх гээд хэд хэдэн чадварыг хөгжүүлэхэд тустай ажээ. Гэхдээ “доз”+ыг нь тааруулахыг зөвлөж байна.
23. Зурагт үз-Судалгаагаар ном уншиж, үгийн сүлжээ бөглөж, сонгодог хөгжим сонссоноос илүү хагас цаг телевизийн шоу үзэх нь ухааныг тэлдэг гэсэн дүн гарсан байх юм. Бага цагаар зурагтын өмнө суух нь амралт болдог гэж эрдэмтэд үзжээ.
24. Хэвтэж амар-Ямар байрлалаар хэвтэх вэ гэдэг маш чухал. Эрдэмтдийн үзэж байгаагаар хэвтэх байрлалаа зөв олох нь биднийг ажигч, гярхай байдалд сургадаг гэнэ. Түүнчлэн сармагчин шиг юмнаас зүүгдэх нь ой санамжийг сайжруулдаг гэнэ.
25. Шингэнийхээ тэнцвэрийг хадгал- Шингэн зүйл бол тархийг зөв голдрилоор нь ажиллуулах гол эх үүсвэр юм. Судалгаагаар жимс ногооны шүүс уусан хүмүүс мартамхай болохоос өөрсдийгөө сэргийлж чадсан дүн гарсан бөгөөд Алцхаймер өвчин тусах эрсдлийг бууруулсан нь тогтоогджээ. Өдөрт 8 аяга ус уух нь хэвийн шингэнээ хадгалахад тустай аж.
26. Омега 3-т агуулагдах бүтээгдэхүүнийг хэрэглэ- Омега 3-ийн гол найрлагад загас ордог тул загас ид гэсэн үг. Өөхтэй, илчлэг ихтэй хурц гэгдэх бүтээгдэхүүнд тархины бүтцийг сайжруулах амин дэм агуулагддаг учраас өөх тостой хоол аль болох хэрэглэх хэрэгтэй. Мөн хушга, маалинганы үр ч гэсэн тархинд тустай. Илчлэг ихтэй хүнс нь тархины удаан хугацааны ой тогтоолт, санамжийг дэмжиж өгдөг.
27. Халуун ногоогоо тохируул- Эрдэмтдийн үзэж байгаагаар зарим нэр төрлийн халуун ногоо нь тархины үйл ажиллагаага хэвээр хадгалахад хэрэгтэй бодис агуулдаг гэнэ. Үүнд шанцай, эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг sage хэмээх ургамал, гоньд ордог ажээ.
28. Навчит ногоон ургамал хэрэглэ- Бууцай болон бусад навчит ургамлуудыг хүнсэндээ хэрэглэх нь амин дэмээр баялаг төдийгүй сэтгэцийн олдмол өвчин солиорлоос сэргийлдэг. Мөн багтраа болон уймрах өвчинд өртөхөөс тархийг хамгаалж өгдөг гэнэ.
29. Самар, үр ид- Хулууны үрэнд агуулагдах цайр нь ой санамжийг, самранд байх Е витамин нь сэтгэн бодох чадварыг сайжруулдаг аж.
30. Амин дэм ихээр агуулсан хүнс хэрэглэ- Ялангуяа уймраа өвчнөөс сэргийлэх фолийн хүчил, В12 витамин агуулсан буюу талх, гоймон, амуу тариа, загас, өндөг, сүү хэрэглэх нь тархинд сайн.
31. Нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ- Бидний сонор сэрэмжийг дээшлүүлээд зогсохгүй бүх л өдөржин эрч хүчээр нөхөж өгдөг чухал амин дэмийн нэг. Бор будаа, овъёосны будаанд ихээр агуулагддаг.
32. Кофе- Кофег биед муу гэдэг ч судалгаагаар харин ч эсрэгээрээ анхаарал төвлөрүүлж, богино хугацааны санах ойг сайжруулдаг гэх юм.
33. Алим- Эрдэмтэд алиманд агуулагддаг quercetin хэмээх бодисыг тархины үйл ажиллагааг сааруулж тархины эд эсийг гэмтээдэг чөлөөт радикалуудыг хянах чухал үүрэгтэй хэмээн үзэж алим идэхийг зөвлөж байгаа ажээ. Алимны хальсанд ихээр агуулагддаг энэ амин дэм тархийг хөгжүүлж өгнө.
34. Шоколад- Саяхны судалгаагаар хар шоколад, дарс, ногоон цай, нэрс жимсэнд агуулагддаг амин дэмүүд нь тархины үйл ажиллагааг маш богино хугацаанд сэргээх, сайжруулах ашиг тустайг олжээ.
35. Усан үзэмний шүүс- Усан үзэмний дарс, шүүс хийхэд хэрэглэдэг усан үзэмний навчинд агуулагдах полифеноль нь тархины эсүүдийн нэгдэлд эерэгээр нөлөөлж ой санамж, сурах чадварыг нэмэгдүүлдэг гэжээ.
36. Бохь- Эрдэмтдийн үзэж байгаагаар бохь зажлах нь сэтгэл санаа, зан характерт эерэгээр нөлөөлж, сонор сэрэмжтэй сэргэг байдлыг дээшлүүлдэг байна.
37. Тахианы мах, өндөг хэрэглэ-Эдгээрт агуулагддаг В витаминаар баялаг усанд уусдаг амин дэм нь ой санамжийг дээшлүүлэх тархины үйл ажиллагаанд сайн гэнэ. Энэ төрлийн амин дэм нь мөн загас, сүү, элэг, шошинд байдаг гэнэ.
38. Глюкоз агуулдаг бүтээгдэхүүн хэрэглэ- 25 гр глюкоз тархины ой тогтоолтыг сайжруулна.
39. Сүү уу-Ясыг бэхжүүлэхээс гадна өдөрт нэг аягыг уугаад байвал тархинд онцгой нөлөөтэй бүтээгдэхүүн юм.
40. Шинийг эрэлхийл-Шинийг эрэлхийлж, идэвхитэй байх нь уураг тархи, оюуны тань хөгжилд чухал алхам билээ.
41. Хөгжмийн зэмсгээр хичээллэ-Энэ нь нэг дор анхаарлаа төвлөрүүлэх, сонсох, хуруугаа ажилуулах гээд хэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг хийлгэдэг учир оюуны хөгжилд тустай.
42. Чанга ярь-Хэн нэгэнтэй дуугаа өндөрсгөж ярих нь тухайн агшинд өмнө нь хийх гэж байсан үйл явдал, санаа оноогоо санахад нэмэртэй байдаг гэдгийг нотолсон туршилт явагджээ.
43. Эерэг бодол тээ-Судалгаагаар хүмүүс оюун ухаан, хүний ухамсар нь байнгын тогтвортой хувиршгүй биш байнга өөрчлөгдөж хувисч, шинийг эрэлхийлдэг гэдгийг мэдсэн цагаасаа илүүтэйг сурдаг гэдгийг тогтоожээ.
44. Гадаад хэл сур-Хүмүүсийн ихээр өртөөд байгаа Алцхаймер өвчнөөс сэргийлэх алхмуудын нэг нь хэл сурах явдал гэжээ. Гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс бусдыгаа бодвол энэ өвчнөөр өвдөх магадлал бага байжээ.