Нүүр хуудас Эрүүл мэнд Та инээмсэглэ, бид сонжъё !

Та инээмсэглэ, бид сонжъё !

338
0

Бид инээх дуртай. Инээмсэглэнэ, мушилзана, мишээнэ бүр заримдаа тас тас хөхөрдөг. Шог яриа, наргиа, хошин шог үзүүлбэр, шог зохиол, инээдтэй явдал гээд энэ бүхэн бидний амьдралд чухал байр суурь эзэлдэг билээ. Хүн болж төрсний үндсэн онцлогуудын нэг бол яах аргагүй инээх. Энэ онцлог маань ч бидэнд таалагддаг. Тэгвэл энэ инээд маань чухам юу вэ? Та ер нь бодож үзэв үү? Хүн хэзээ, яагаад инээдэг вэ? Зарим хүн нэг юманд элгээ хөштөл инээж байхад нөгөө хүн зөвхөн мушилзаад л өнгөрдөг.Та хэрхэн яаж инээдгээ мэдэх үү. Магадгүй та сэтгэл татам сайхан инээмсэглэдэг байж болно. Эсвэл та бараг инээдэггүй нүүрний хувирал муутай ч хүн байж болно. Хэрэв яаж инээдгээ мэдэхгүй бол өөрийгөө сайтар анзаараарай. Учир нь таныг хэрхэн яаж инээж байгаагаар тань зан чанарыг чинь тодорхойлж, хэн болохыг чинь мэдэж болдог ажээ.
1. Хэрэв та инээж байхдаа гараараа амаа дардаг бол маш эмзэг сэтгэлтэй, өөртөө итгэлгүй нэгэн юм байна.
2. Хэрэв та инээж байхдаа ямар ч үйлдэл хийдэггүй бол бусдын санаа бодлыг харгалздаггүй бүхнийг өөрийнхөөрөө хийх гэдэг хүн байна. Энэ байдал тань эргэн тойрны хүмүүст тань тэр бүр таалагдаад байдаггүй.
3. Хэрэв та инээж байхдаа эрүүгээ барьдаг бол та хүүхэд зангаа гээгээгүй нэгэн гэсэн үг. Тиймээс та юу ч бодож саналгүйгээр бүхнийг хийдэг байж таарна.
4. Хэрэв та амаа ангайлгаж маш чангаар инээдэг бол та маш хөгжилтэй хүн юм. Үүгээр таныг нээлттэй хүн гэж үзэж болох ч хааяа ч гэсэн биеэ барьж, хүлцэнгүй байхад гэмгүй гэдгийг сануулъя. Та сайн ярьдаг шигээ бас бусдыг сонсож сурах хэрэгтэй.
5. Хэрэв та нүдээ онгойлгож инээдэг бол өөртөө итгэх итгэл, ухаан хоёроо тэнцвэржүүлж чаддаг хүн юм. Та ажил хэрэгч, бас шаардлага өндөртэй ч хааяа энэ чанараа хэтрүүлчих гээд байдаг шүү.
6. Хэрэв та инээж байхдаа хамраа үрчийлгэдэг бол таны үзэл бодол, сэтгэл байнга хувирч байдаг гэсэн үг. Танд итгэхэд хэцүү. Яагаад гэвэл та барьцгүй хүн. Мөн зөрүүд, зан чанараа эргэн харахад гэмгүй.
7. Хэрэв та инээж байхдаа толгой, нүүрэндээ гараа хүргэдэг бол та маш их мөрөөдөмтгий хүн юм. Мөрөөдөх сайхан ч бүх зүйлийг мөрөөдлөөр бий болгохгүй. Тийм болохоор амьдралд ойрхон зүйлийн талаар хааяа нэг бодож үзэж бай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here