Нүүр хуудас Эрүүл мэнд Ховдын Жаргалантад илэрсэн тарваган тахал өвчин нь залгиур булчирхайн төрлийнх байжээ.

Ховдын Жаргалантад илэрсэн тарваган тахал өвчин нь залгиур булчирхайн төрлийнх байжээ.

326
0

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн 30 настай, эрэгтэй М тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй мэдээллийн дагуу аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын шинжилгээгээр уг иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Тус аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Мөн тус аймгийн Засаг даргын захирамжаар “Жаргалант” сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон баар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг 8-р сарын 28-30-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоожээ.

Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг. Иймд тарваган тахлын голомтот нутагт тарвага агнахгүй байх, тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, арьс, түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт болон өөр газарт зөөвөрлөхгүй байх, тарвага болон мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулахаас сэргийлэх, тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, хэрэв тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай, аль ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.  Урьдчилсан байдлаар уг тахлыг уушигны хэлбэрийнх гэж оношилж байсан бол Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр 17,30 минутын албан ёсны шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал  уг өвчин нь залгиур булчирхайн төрлийнх гэдэг нь батлагджээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм байна. Энэхүү өвчний эх үүсвэр болсон тарвагыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 7 сарын 20-26-ны хооронд агнасан болох нь тогтоогдсон байна. Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сум нь тарваган тахлын байгалийн голомтот халдвартай газар бөгөөд 1982 онд анх уг газраас тарваган тахлын өвчлөл гарч байсан бөгөөд 1998, 2011, 2013, 2014, 2015, 2016 онуудад давтагдаж байжээ.

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here