Хүний биед үүрлэн, шим тэжээлийг нь сорж амьдарч байдаг хэсэг төрлийн хорхойг шимэгч буюу “паразит” гэдэг. Шимэгч хорхой хүнийг хаана, хэрхэн амьдарч байгаагаас үл хамааран хоол хүнс, ундны усаар дамжин биед ордог төдийгүй хүний биед маш олон сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндийг муутгаж байдаг. Тиймээс биедээ буюу хоол боловсруулах замд байгаа шимэгч хорхойг биеэсээ гадагшлуулах нь чухал юм. Хэрвээ таны биед шимэгч хорхой байгаа шинж тэмдэг илэрвэл та дараах аргаар гэдсээ цэвэрлэж, хорт паразитуудаас салаарай! Шимэгч хорхой нь хүний бие дотор оршин тогтнож, хоол хүнсээр орж ирж буй шим тэжээлийг сорж амьдардаг байна. Хүний биед маш олон төрлийн шимэгч хорхой байдаг бөгөөд ихэвчлэн хоол боловсруулах замд амьдардаг. Шимэгч хорхойгоос биед байгаа үед өвдөлт мэдрэгдэх, ядрах, сульдах, нойргүйдэх, хоолны дуршил огцом нэмэгдэх, арьс цочрох зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ.
Шимэгч хорхой биед байхын сөрөг тал нь хүн хэвийн идсэн ч гэсэн өөрт авах шим тэжээл нь багасаж, шимэгч хорхойгоос ялгарсан хорт бодис нь цусанд нэвчин орсноор өвчин үүсгэх явдал юм. Мөн шимэгчид нь хоол боловсруулах замаас гадна ховор тохиолдолд булчин болон бусад эрхтнүүдэд амьдрах нь бий. Гэвч эдгээр шимэгчид нь хүний биед өндгөө гаргаж байдаг тул тэдгээрээс бүрэн салах нь амаргүй юм.
Биед шимэгч хорхой байгаа үед олон шинж тэмдэг илэрдгийн дотроос хамгийн баттай арга нь гэдэс дотор хөдөлгөөн мэдрэгдэх, арьс улайх, толбо гарах, гэдэс, бөгс загатнах шинж илэрнэ. Хоолны дуршил алдагдах, эсвэл хэт нэмэгдэх, сульдаа болох, амархан ядрах, ходоод гэдэс хямарч, суулгах, булчин хөндүүрлэх, үе мөч өвдөх зэрэг нь хорт бодисоос болж бие хариу урвал үзүүлж, харшил өгч байгаагийн илрэл юм. Мөн ааш зан болон сэтгэл санаа өөрчлөгдөж, сэтгэл гутралд орох, стресстэх, юм мартах гэсэн шинжүүд илэрээс гадна сарын тэмдэг өвдөлттэй ирэх, хавагнах, нөхөн үржихүйн асуудалтай тулгарах, түрүү булчирхай болон уйланхай өвчлөх, мөн шээсний замын халдварт өвчин тусна.
-Суулгалт /Шимэгч хорхойнууд ходоодны салст бүрхүүлд нэвтэрч, ходоодны үйл ажиллагааг доголдуулдаг/ болно.
-Цус багадалттай болно.
-Булчин чилж өвдөх, үе мөчөөр янгинах, хэвлийгээр хөндүүрлэх, гар болон хөлийн мэдээ алдах зэргээр булчин шөрмөс болон үе мөч өвдөнө.
-Нойргүйдэлд орно. Унтаж байх үедээ шүдээ хавирдаг болно.
-Гэдэсний цочролын хам шинж /дээр дурдсанчлан шимэгч хорхой ходоодны үйл ажиллагааг доголдуулж, өвчлүүлдэг/ өвчин тусна. Ургамлын цай ууж, шимэгч хорхойг гадагшлуулах нь Орц:
- Хатаасан лиш цэцгийн нунтаг (clove powder)- 500 гр
- Агь (wormwood)- 200 гр
- Хар хушганы охь (black walnut extract)
- Цэвэр зөгийн бал- 2 халбага
Уг цайг ууж, гэдсээ цэвэрлэсний дараа нэлээн олон удаа гүйлгэж, ядарна. Гэхдээ шимэгч хорхойг биеэсээ зайлуулсан болохоор таны бие удахгүй дээрдэх нь гарцаагүй. Шимэгч хорхойг биеэсээ бүрэн зайлуулахын тулд долоо хоногт нэг удаа энэ аргаар цэвэрлээрэй. Шимэгч хорхой биеэс бүрэн гадагшилсныг мэдэх хүртлээ энэ аргыг хэрэглэж болно. (“Биед шимэгч хорхой байгааг хэрхэн мэдэх вэ?” хэсэгт өгүүлсэн шинж тэмдгүүд арилах хүртэл) -Өдөр бүрэн 2 ширхэг түүхий лууванг угааж идэхэд л та шимэгч хорхойгоос салж, биенээсээ гадагшлуулахаас гадна урьдчилан сэргийлж чадна.
-Та нэг аяга гааны навчны шүүсэн дээр нэг ширхэг нимбэгний шүүс хийж, хольж уугаарай. Энэ нь ходоод гэдсийг цэвэрлэж, шимэгч хорхойг үгүй хийх болно.
-Хэдхэн ширхэг сармисыг зажилж идсэнээр та бие эрхтнээ хамгаалж чадна. Сармис нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул танд хэрэг болох нь гарцаагүй юм.
-Нимбэгний үрийг нухаж, нунтаглаад 1 аяга бүлээн усанд хийж уугаарай. Ингэснээр та биенээсээ аюул таригчийг гадагшлуулж, эрүүл аюулгүй, итгэл төгс амьдрах болно.
-Өдөр бүр улаан лоолийг хар перец, давстай хольж идсэнээр мөөгөнцөр болон биед шимэгч хорхой үүрлэхээс сэргийлэх боломжтой.