Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Үйлдвэрийн хог хаягдал бохир усны хорт чанарыг 3 минутын дотор арилгана.

Үйлдвэрийн хог хаягдал бохир усны хорт чанарыг 3 минутын дотор арилгана.

1014
0

Канадын эрдэмтэд үйлдвэрийн хог хаягдал бохир усыг цэвэрлэх технологи боловсруулжээ. Кередон их сургуулийн доктор Али Камел Жибуро аж үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх, бохирдуулагчийг эмчлэхэд туслах дэвшилтэт исэлдүүлэх процессыг боловсруулсан нь дэлхийн нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Аж үйлдвэрийн хаягдал усыг эмчлэх нь бидний цаг үеийн хамгийн чухал бөгөөд хамгийн тулгамдсан асуудал юм. Эрчим хүчний бүх үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн салбарууд нь усыг чухал орц байдлаар ашигладаг. 2013 онд Канадын Статистик судалгаагаар жилд ойролцоогоор 30.2 тэрбум шоо метр усыг үйлдвэрүүд ашигладгийг тооцоолжээ. Үүнээс 700 сая шоо метр хаягдал ус гардаг байна. Энэ нь хэдэн арван жилийн турш том суурин цөөрөмд хадгалагдах аж. Аль Жибури нь цаг хугацаа, мөнгийг хэмнэж үйлдвэрлэлийн хаягдал усан дахь био задраагүй бохирдуулагчийг эмчлэхэд дэвшилтэт исэлдүүлэх процессыг (AOP) боловсруулсан байна. Тэрбээр нээлтийнхээ тухай хэлэхдээ “Бид аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх цаг үеийг эргүүлж чадахгүй, гэхдээ бидний байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг бууруулж чадна” гэсэн байна. Тэрээр Канадын газрын тос, газрын тосны элс үйлдвэрлэлийн гол бохирдуулагчийн ач холбогдлын ачаар түүний хортой болон үл задралд орсон Нафтенийн хүчил (NAs) -д судалгаа хийжээ. Тус хүчил нь байгальд ороод устаж алга болоход 13 жилийг зарцуулдаг байна. Тэгвэл түүний нээлтээр биологийн задралд ордоггүй бохирдуулагч бодисуудын хорт чанарыг гуравхан минутын дотор арилгах аж. Мөн хаягдал усыг цэвэрлэхэд шаардлагатай озоны хий хэрэглээг хамгийн бага хэмжээнд байлгахын зэрэгцээ, эдийн засагт ч хэмнэлттэй байх гэнэ. Аль Жибури нээлтээ АНУ-ын патент-д бүртгүүлж, батлуулаад байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here