Нүүр хуудас Эрүүл мэнд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өрнөж байна

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өрнөж байна

119
0
tsusnii_daralt_ihseh_ayan
Архангай аймагт "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян" өрнөж байна

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн Эрүүл мэндийн Үндсэний төвөөс хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2018”-ын аяны баг эхний өдөр

Архангай аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзаж өдөрлөгийн бэлтгэл ажил, хамтын ажиллагааны талаар ярилцсаны дараа тус аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын нийт 80 гаруй эмч,

эмнэлгийн ажилчдад цусны даралт ихсэлтийн Олон улс шинэчлэгдсэн удирдамж болон ЭМ-ийн сайдын баталсан Монгол улсын цусны даралт ихсэлтийн шинэчлэгдсэн заавар, цусны даралт ихсэлтийн хүндрэл болох тархины харвалт, зүрхний шигдээс, бөөрний архаг дутагдал зэрэг өвчин тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх,

эрсдлийг тодорхойлоход анхаарах зүйл, ард иргэдэд зөвлөмжийг хэрхэн зөв үр дүнтэй өгөх, дасгал хөдөлгөөн эмчилгээг хэрхэн зөвлөх талаар интерактив сургалт зохион байгууллаа.

Аяны хоёр дахь өдөр Архангай аймгийн төв талбайд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” нээлттэй өдөрлөг зохион байгуулж, тус аймгийн 1400 иргэнд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийж,

өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт иргэд, олон нийтэд цусны даралт ихсэх өвчин, түүнд хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, хүндрэлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх амьдралын эрүүл зөв дадал олгох эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг зохион байгууллаа.

Мөн энэ өдөр тус аймгийн Эрдэнэбулган сумын “Хаан банк”-ны салбарт цусны даралт хэмжиж, зөвлөгөө мэдээллээр хангах байнгын ажиллагаатай цусны даралтын эрүүл мэндийн булан бүхий “Цусны даралтын эрт илрvvлгийн цэг”-ийг нээж хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус салбараар үйлчлүүлсэн хэн боловч цусны даралтаа хэмжиж, өөрийгөө хянах, цусны даралт ихсэлт, түүний өөрчлөлтийн талаар бодитой мэдээлэл авах боломжоор хангагдах болно.

Аяны гурав дахь өдөр УГТЭ-ийн зүрх судас, мэдрэл, тархины харвалт, бөөр дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран лавлагаа шатлалын оношилгоо,

эмчилгээний тусламж зайлшгүй шаардлагатай, эмчийн байнгын хяналтанд байдаг өвчтнүүдэд үзлэг оношилгоо хийж, лавлагаа шатлалын зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Аяны хамтарсан баг Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян – 2018”-ын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here