Нүүр хуудас Эрүүл мэнд “ШИМЭГЧ ХОРХОЙН ӨВЧЛӨЛ” ХҮН ТӨРӨЛХТӨНД АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА

“ШИМЭГЧ ХОРХОЙН ӨВЧЛӨЛ” ХҮН ТӨРӨЛХТӨНД АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА

598
0

 “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-аас шимэгч хорхойн өвчлөл нь хүн төрөлхтөнд ноцтой аюул учруулж байгаагаас гадна, 3.5 тэрбум гаруй хүний бие организм халдварлагдаад байгаа тухай мэдээллэжээ. Шимэгч хорхой нь хүний бие дэх шим тэжээл болон цусны эсээр хооллож, улмаар бие организмыг өвчлөхөд хүргэдэг байна. Хүний биенд шимэгч хорхой байгааг илтгэх шинж тэмдэг:

          Биеийн өнгөн хэсгээр тууралт гарах, хуурайших, ярших зэргээр арьс өвчилнө.

    1. Ааш зан болон сэтгэл санаа өөрчлөгдөж, сэтгэл гутралд орох, амархан  ядрах, юм мартах гэсэн шинжүүд илэрнэ.
    2. Бие идэвхгүй болж, ядаргаанд орно.
    3. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх, хавагнах, нөхөн үржихүйн асуудалтай тулгарах, түрүү булчирхай болон уйланхай өвчлөх, мөн шээсний замын халдварт өвчин тусна.
    4. Суулгалт /Шимэгч хорхойнууд ходоодны салст бүрхүүлд нэвтэрч, ходоодны үйл ажиллагааг доголдуулдаг/ болно.
    5. Цус багадалттай болно.
    6. Булчин чилж өвдөх, үе мөчөөр янгинах, хэвлийгээр хөндүүрлэх, гар болон хөлийн мэдээ алдах зэргээр булчин шөрмөс болон үе мөч өвдөнө.
    7. Нойргүйдэлд орно. Унтаж байх үедээ шүдээ хавирдаг болно.
    8. Хоолны дуршил нэмэгдэнэ. Заримдаа ямар ч шалтгаангүйгээр жин хасч, турах нь бий.
    9. Гэдэсний цочролын хам шинж /дээр дурдсанчлан шимэгч хорхой ходоодны үйл ажиллагааг доголдуулж, өвчлүүлдэг/ өвчин тусна.  Эдгээр шинж тэмдэг илрэхээс гадна мэргэжлийн эмнэлэгт хандаж шинжилгээ өгч байх  шаардлагатай .Шимэгч хорхойноос салахын тулд сахарын агууламж ихтэй хоол хүнс болон хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь шимэгч хорхой сахаранд дуртай бөгөөд илүү олон болж үрждэг байна. Шимэгч хорхойг устгах , шимэгч хорхой, бие дэх хорыг гадагшуулах давхар тустай бүтээгдэхүүн бол хулуу юм. Үүнд: Хулуугаа жижиглэж хэрчээд блендэрт хийж, дээр нь багахан ус нэмж эргүүлээд, нухаш болгоорой. Та нэг сарын турш өглөөний цайгаа уухаасаа 15-20 минутын өмнө тус шүүсийг ууснаар гайхалтай үр дүнг мэдрэх болно. Энэхүү шүүс нь биенээс тань хорт бодисыг гадагшлуулж, шимэгч хорхойг үгүй хийхээс гадна маш олон талын тустай гэнэ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here