Нүүр хуудас Эрүүл мэнд Эрүүл мэндийн төвүүдэд нэмэлтээр ЭМЧ ажиллаж байна

Эрүүл мэндийн төвүүдэд нэмэлтээр ЭМЧ ажиллаж байна

109
0
nemelteer-emch-ajillaj-baina
Эрүүл мэндийн төвүүдэд нэмэлтээр ЭМЧ ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллахаар боллоо.

Нийслэлийн 134 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн VI дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм.

Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн байгууллагын эмч сувилагч нар өдгөө ачаалалтай ажиллаж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here