Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай. Өндөгний хэрэглээ Эрт цагаас өндөг нь шим тэжээлийн эх булаг, амьдралыг vvсгэгч гэж тооцогдож иржээ. Ардын эмнэлэгт өндөгний уурийг голлон эмчилгээнд хэрэглэж ирсэн учир нь уураг тамирдсан бие махбодыг хамгийн тvргэн сэргээж чаддагт л оршдог.
Америкийн зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс хүмүүсийг холестерины өдрийн хэрэглээг 300 мг байнга байлгахыг зөвлөж эхэлсэн нь хоёр ширхэг өндөгний шар идэхэд л 200мг болдог учир хүмүүс өндөгний хэрэглээгээ багасгадаг. Гэсэн хэдий ч энэ оны эхнээс эхлэн хоол ундын холестерин тийм ч их санаа зовоох асуудал биш гэж үзэж байна. Харин ч өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ.
Өндөг нь уургаар баялаг, булчингийн масс нэмэгдүүлж биеийн жинг хасахад ач тустайгаас гадна цусны даралтыг багасгана. Мөн хүний биед шаардлагатай олон амино хүчил агуулан өндөгтэй ногооны салад идэхэд ногооноос шим тэжээл авах процессийг дэмжинэ.
Мөн яс болон үеийг бэхжүүлдэг бөгөөд дархлааны тогтолцоог сэргээж, оюун ухааны чадварыг дээшлүүлдэг байна. Өндөг бол шулуун гэдсэнд шаар болон үлддэггүй, хүний бие организмд 97-98 хувь шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм байна.