Нүүр хуудас Эрүүл мэнд “Тархи судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний хурал боллоо.

“Тархи судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний хурал боллоо.

369
0

“Тархи судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний хурлыг Монголын Нейросаны нийгэмлэг, АШУҮИС-ийн нейросайны оюутны клбутэй хамтран АШУҮИС-ийн Эм зүй, Био-анагаахын сургууль, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монголын сэтгэцийн эмгэг судлаач нарын нийгэмлэг, Анагаах Ухааны академи, монголын эпилесипийн холбооны хамт олон хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Хуралд гадаад, дотоодын нэгдсэн эмнэлэг, төрийн болон хувийн их дээд сургуулийн 150 гаруй судлаач, эмч, багш эрдэмтэн оролцож, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, нейросайнсын шинжлэх ухааны ололт, дэвшилтэт шинэ технологийн талаар хэлэлцэж байгаа юм.

Нейросайны шинжлэх ухаан нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэл зүй, мэдрэл сэтгэц, сэтгэл судлал, зан үйл нейромаркетинг, нийгмийн түвшинд хүртэл судалдаг, олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.

Энэ салбарыг дэлхийн дахинаа хамгийн анх МЭӨ 170-аад оноос судалж эхэлсэн бөгөөд дэлхийн тархи судлалын байгууллага 1961 онд байгуулагджээ. Монголын нейросайны нийгэмлэг нь 2014 онд байгуулагдан, олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж буй тархи судлалын салбарыг Монгол улсад хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Энэ удаагийн хурал нейросайнсын салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдээлэл солилцох, манай орны анагаах ухааны салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гадаадын ижил төстэй байгууллага, судлаачидтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, төгсөлтийн дараах сургалт, IBRO-ийн зуны сургалт зохион байгуулах зэрэг өргөн боломжийг олгож байгаараа онцлог юм.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here