Нүүр хуудас Эрүүл мэнд 40-65 НАСНЫ 334 МЯНГАН ХҮНД В.С ВИРУСЫН ҮЗЛЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙГДЭНЭ.

40-65 НАСНЫ 334 МЯНГАН ХҮНД В.С ВИРУСЫН ҮЗЛЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙГДЭНЭ.

682
0

Өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал  Хангарьд ордонд боллоо. Энэ удаагийн хурлаар дамжуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд халдварт өвчний тандалтын мэдээллийг хүргэж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг харьяа байгууллагын удирдлагуудад өглөө. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулах элэгний В, С вирусын илрүүлэгт нийслэлийн хэмжээнд 40-65 насны 334 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Бэлтгэл ажлын явц 70 хувьтай байгаа энэ үед илрүүлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэх ,оношлуурын аппаратыг худалдан авах үйл ажиллагааг явуулж байгаа аж. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан 40-65 насны иргэдийн хувьд элэгний В, С вирусын илрүүлэг болон дархлаажуулалтыг үнэ төлбөргүй хийлгэх юм байна.Үүний дагуу иргэдийг үнэн зөв, бодитой мэдээллээр хангаж, илрүүлгийн ажлыг ямар нэг хүндрэл чирэгдэлгүй  хүртээмжтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг санууллаа. Мөн цусны шинжилгээ лабораторийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сорьц тээвэрлэх болон хадгалах асуудлын тухай хэлэлцэж, эмч, ажилчдын ажлын хуваарыг зохицуулах тал дээр зөвлөж  “Эрүүл мэндийн үзүүлэлт тооцох аргачлал” эмхэтгэл номыг танилцуулан 5 сарын 30 -нд“Хүрээ” амаржих газар дээр зохион байгуулах уулзалтын болохыг дуулгалаа.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here