Нүүр хуудас Нийгэм Шинэ жил тэмдэглэх төсвөө хүүхдүүдэд зориулна

Шинэ жил тэмдэглэх төсвөө хүүхдүүдэд зориулна

177
0
Шинэ жил тэмдэглэх төсвөө хүүхдүүдэд
Шинэ жил тэмдэглэх төсвөө хүүхдүүдэд
Дэлхийн хотуудын шинжлэх ухаан хөгжлийн холбоо (WCSDA) олон улсын төрийн бус байгууллагын хамт олон шинэ жил тэмдэглэх төсвөө Монгол орныхоо ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ зориулахаар болжээ.

Тэд ар гэрийн хүнд нөхцөлд амьдардаг, сургууль, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломж хязгаарлагдмал 250 хүүхдийг урьж 12 сарын 12-ны өдөр 16.00 цагт “Бест Вестерн Премьер” Туушин зочид буудлын 5 давхрын Соёмбо танхимд “ГАЦУУРХАН” нэртэй шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Тус байгууллага 250 хүүхдийн хүлээн авалтын зардлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд шинэ жилийн арга хэмжээг илүү сонирхолтой, хөгжилтэй, сюрприз дүүрэн болгохыг зорьж сайхан сэтгэлт байгууллага, хувь хүн, хамт олныг нэгдэхийг “УРИАЛЖЭЭ”.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here