Нүүр хуудас Улс төр НАМОХ хуралдаж Ерөнхийлөгчөө сонголоо

НАМОХ хуралдаж Ерөнхийлөгчөө сонголоо

136
0
Niigmiin-ardchilal-mongoliin-oyutnii-holboo-2018
МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны /НАМОХ/ ээлжит VII Их хурал
~НАМОХ хуралдаж Ерөнхийлөгчөө сонголоо~

МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны /НАМОХ/ ээлжит VII Их хурал энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 701 оюутан төлөөлөгчөөр оролцон байна.

Энэ хурлаар НАМОХ-ны Ерөнхийлөгч болон 121 Бага хурлын гишүүн, Хяналтын зөвлөлийн есөн гишүүнийг сонгосон байна. Ингээд уг холбооны ерөнхийлөгчөөр Ганзориг овогтой Батдорж нийт гишүүдийн 96.6 хувийн саналаар сонгогджээ.

Уг холбоог өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга тэргүүлж байсан билээ.

Г.Батдорж нь 2010 онд тухайн үеийн ‘Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбоо’-нд элсч, нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойших найман жилийн хугацаанд холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, зөвлөх зэрэг сонгуульт ажлуудыг тасралтгүй хашиж ирсэн НАМОХ-ны анхдагч гишүүдийн нэг бөгөөд оюутан залуучуудын хөгжлийн төлөөх олон ажлуудыг хийсээр ирсэн аж.

Eronhiilogch-Batdorj
НАМОХ-ны Ерөнхийлөгч Г.Батдорж

Тэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа ‘Залуучуудын хөгжлийн тухай’ хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, Монгол улс анх удаа Залуучуудын тухай бие даасан хуультай болоход ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

НАМОХ нь оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмлэхтэй болгох, ‘Боловсролын зээлийн сан’, ‘Залуучуудын хөгжлийг дэмжих’ хууль, залуучууд төр захиргааны байгууллагатай болоход анхаарч иржээ.

Мөн холбооны дэргэд хөдөлмөрийн бирж байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here