Нүүр хуудас Гадаад мэдээ Авилгын хэрэгтэй холбогдсон хэмээн Доналд Трампыг шалгаж байна

Авилгын хэрэгтэй холбогдсон хэмээн Доналд Трампыг шалгаж байна

27
0
Donald Trump
Авилгын хэрэгтэй холбогдсон хэмээн Доналд Трампыг шалгаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг шинэ мөрдлөг шалгалтын ажиллагаа эхэллээ. Энэ ажиллагааг Ардчилсан намын Жеррольд Надлер тэргүүтэй төлөөлөгчийн танхимын Хууль зүйн хорооноос явуулах юм.

Учир нь түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан, хууль шүүхийн ажиллагаанд саад учруулсан гэж сэжиглэж байна. Даваа гарагт парламентын мөрдлөг шалгалтын хүрээнд 80 гаруй байгууллага, албан тушаалтнуудаас хүсэлт хүлээн авчээ.

Харин Цагаан ордноос АНУ-ын конгресс дэх Ардчилсан намын гишүүдийг Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг шинээр мөрдлөг, шалгалтын ажиллагаа явуулах болсныг “гутамшигтай”, “доромжилсон” үйлдэл хэмээн үзжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, Надлер “гутамшигтай, доромжилсон мөрдлөг шалгалтын хэрэг”-ийг нээж байна. Энэ нь “Оростой хуйвалдсан” гэх хоёр жилийн худал хуурмаг түүх нь нуран уначих вий гэсэн ардчилагчдын айдастай холбоотой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here