Нүүр хуудас Гадаад мэдээ Австрали улсын сенатын гишүүн Скотт Лудлам “Үндсэн хуулийн заалтыг зөрчсөндөө ард иргэдээсээ...

Австрали улсын сенатын гишүүн Скотт Лудлам “Үндсэн хуулийн заалтыг зөрчсөндөө ард иргэдээсээ уучлал гуйж байна”.

259
0

Австрали улсын сенатын гишүүн давхар иргэншилтэй болохоо албан ёсоор мэдэгдэж ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тус улсын Үндсэн хуулинд давхар иргэншилтэй иргэн төрийн алба хашихыг хориглодог бөгөөд экс сенатын гишүүн 9 жилийн турш Үндсэн хуулиа зөрчиж байсан аж. Австралийн сенатад цөөнх суудалтай Ногоон намын гишүүн Скотт Лудламын тайлбарлаж буйгаар Шинэ Зеланд улсын иргэншилтэй болохоо өнгөрсөн долоо хоногт олж мэдсэн байна. Тэрээр “Урьдчилан сэргийлж болох байсан зүйлд ийм алдаа гаргаж, давхар иргэншилтэй хүн төрийн албанд ажиллахыг хориглодог Үндсэн хуулийн заалтыг зөрчсөндөө ард иргэдээсээ уучлал гуйж байна” гэжээ. Скотт Лудлам : 2006 онд сенатад нэр дэвшихээсээ өмнө энэ бүхнийг нягтлан шалгаагүй нь миний алдаа байжээ хэмээсэн юм. Тэрээр Шинэ Зеландаас гэр бүлийнхний хамт Австрали улсад шилжин ирэхдээ дөнгөж 3 настай байсан бөгөөд өсвөр насандаа албан ёсоор Австрали улсын иргэн болох үед хуучин иргэншил нь хүчингүй болсон гэж бодож явсан гэдгээ сэтгүүлчдэд тайлбарлажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here