Нүүр хуудас Гадаад мэдээ Ази гаралтай жүжигчин анх удаа “Алтан бөмбөрцөг” кино наадмыг хөтөлнө

Ази гаралтай жүжигчин анх удаа “Алтан бөмбөрцөг” кино наадмыг хөтөлнө

125
0
sandra-O
Тэрээр Солонгос-Канад гаралтай жүжигчин юм

Ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулагдах 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын хөтлөгчөөр Ази гаралтай уран бүтээлч анх удаа тодорсон талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.

Түүнийг Сандра О гэдэг бөгөөд “The Killing Eve” кинонд тоглосноороо олны танил болж байв. Түүнчлэн Солонгос-Канад гаралтай жүжигчин юм.

Түүний энэ удаагийн хамтрагч нь хошин урлагийн жүжигчин Энди Сэмберг аж.

Уран бүтээлчид өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулагдсан “Эмми”-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хамтдаа тайзнаа гарч, ялагчийг тодруулсан билээ.

Сандра өнгөрөгч 2006 онд “Grey’s Anatomy” кинонд тоглосон дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмаас шагналын эзэн болж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here