Нүүр хуудас Гадаад мэдээ Америкийн түүхэнд хамгийн олон хүнийг бөөнөөр нь буудан хороосон хэрэг

Америкийн түүхэнд хамгийн олон хүнийг бөөнөөр нь буудан хороосон хэрэг

115
0

Ням гарагийн орой Лас Вегаст гарсан аллага нь орчин үеийн Америкийн түүхэнд хамгийн олон хүнийг бөөнөөр нь буудан хороосон хэрэг болжээ. Эцсийн дүнгээр халдлагын улмаас 50 гаруй хүн алагдаж, 400 гаруй хүн шархдсан нь батлагдаад байна.

Зэвсэгт этгээд Мандалай Бэй зочид буудлын 32 дугаар давхраас автомат буугаар кантри хөгжмийн наадмыг үзэхээр ирсэн 22 мянган хүн рүү гал нээсэн юм. Халдлагын дараахан оройн 10:08 цагт SWAT тусгай тасгийнхан зочид буудалд дайран ороход буутай этгээд алагдсан байжээ. Халдлагыг үйлдсэн цорын ганц хүн болох 64 настай, Невадагийн иргэн Стефэн Пэддок тусгай тасгийнхан орж ирэхээс өмнө өөрийгөө хороосон гэж үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here