Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ дэлхийн нэгдүгээр дайнд оролцсоны 100 жилийн ойн парадыг Э.Макрон Д.Трамп нар...

АНУ дэлхийн нэгдүгээр дайнд оролцсоны 100 жилийн ойн парадыг Э.Макрон Д.Трамп нар нээлээ.

160
0

Францын үндэсний баярын өдрийг тохиолдуулан Парисын Елисейн талбайд АНУ  болон  Францын зэвсэгт хүчний хамтарсан анхны парад 07 сарын 14-нд  болжээ. Энэ жилийн цэргийн парад  АНУ дэлхийн нэгдүгээр дайнд оролцсоны 100 жилийн ойд зориулагдсан ажээ. Цэргийн  парадыг  Францын Ерөнхийлөгч ЭммануэльМакрон болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар нээв.

АНУ болон Францын зэвсэгт хүчний хамтарсан анхны цэргийн парадад нийтдээ 3.7 мянган цэрэг, цагдаа болон онцгой байдлын албан хаагчид, 211 морьт цэрэг болон  36 онгоц, 29 нисдэг тэргийг болон 211 тусгай техник оролцжээ. Үүний зэрэгцээ, жил бүрийн энэ өдөр Францын Ерөнхийлөгчид телевизийн ярилцлагад орж, үг хэлдэг уламжлалтай. Харин Эммануэль Макрон энэ  жил ярилцлага өгөхгүй, “La concorde” талбайн индэрт гарч, үг хэлэхийг илүүд үзэв. Тэрбээр ард түмэндээ хандаж, зургаан минутын үг хэллээ. Ингэхдээ АНУ дэлхийн нэгдүгээр дайнд оролцож, үнэт хувь нэмэр оруулсныг тодотгов. Цэргийн парадын дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлал өндөрлөж нутаг буцлаа.  Дональд Трамп твиттер хуудаснаа “Францад айлчилсан хоёр хоног маш үр дүнтэй байлаа. Хоёр тал маш олон асуудлыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Бастилийн цайзыг эзэлсэн ойн өдөр болон АНУ дэлхийн нэгдүгээр дайн оролцсоны 100 жилийн ойг тохиолдуулан намайг Францад айлчлахыг урьсан Эммануэль Макронд талархаж байна” гэв.

Дараа нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ницца хотыг зорьсон юм. Ницца хотод жилийн өмнө террорист халдлага гарч, улмаар 86 хүн амиа алдаж, 434 хүн шархадсан юм. Ницца хотын иргэд энэхүү эмгэнэлийн  өдрийг дурсан, амиа алдсан иргэдийн бунханд  хүндэтгэл үзүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here