Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ, Филиппиний усан онгоцууд мөргөлджээ.

АНУ, Филиппиний усан онгоцууд мөргөлджээ.

127
0

2017.06.17-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоц Японы эргийн ойролцоо Филиппиний ачаа тээврийн хөлөгтэй мөргөлджээ.  Ослын улмаас Тэнгисийн цэргийн хүчний долоон усан цэрэг сураггүй болж гэмтэл авсан хөлгийн ахмад болон өөр хоёр усан цэргийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн USS Fitzgerald сөнөөгч онгоц, Филиппиний далбаатай  АСХ Crystal ачааны хөлөгтэй мөргөлдсөн осол орон нутгийн цагаар шөнө 02.30 цагт Японы Ёкосүка хотоос баруун өмнөд зүгт 103 км зайд болжээ. Ослын улмаас байлдааны онгоц нэлээд эвдэрч, сүйдсэн, зарим хэсгээрээ усанд автаж эхэлсэн байна. Онгоцны гэмтсэн хэсгүүдийг бүгдийг нь олж тодорхойлжээ.  154 метр урттай US Fitzgerald байлдааны онгоц одоо Ёкосүкаг чиглэн хөвж байгаа гэнэ. Эргийн хамгаалалтын мэдэгдсэнээр Филиппиний далбаатай ачааны хөлөг онгоц 30 мянган тонн жинтэй, 222.6 метр урттай, АНУ-ын хөлгөөс бараг гурав дахин их жинтэй байсан гэнэ. Ачааны хөлөг онгоц урд хэсэгтээ багахан гэмтэл авсан гэнэ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Осол гарсан Ёкосүка орчим нь Японы хоёр том боомт болох Токио, Йокохамагийн хооронд ачаа тээвэрлэдэг хөл хөдөлгөөн ихтэй бүс аж. Гэхдээ АНУ-ын USS Fitzgerald хөлөг нь дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн, хамгийн өндөр технологиор бүтээгдсэн, өндөр төвшний радарын системтэй байлдааны хөлөг онгоц. Тиймээс хөлгийн багийнхан 200 метр гаруй урттай ачааны хөлөгтэй ямар учраас мөргөлдсөн, яагаад ослоос зайлсхийж чадсангүй гэх зэрэг олон маргаантай асуудал бий болж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here