Нүүр хуудас Гадаад мэдээ АНУ элчин сайдын яамаа Йерусалимд нүүлгэнэ

АНУ элчин сайдын яамаа Йерусалимд нүүлгэнэ

131
0
USA elchin saidiin yam
Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойтой зэрэгцэн АНУ элчин сайдын яамаа Йерусалимд нүүлгэнэ
~Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойтой зэрэгцэн АНУ элчин сайдын яамаа Йерусалимд нүүлгэнэ~
АНУ-ын засаг захиргаа Израйлийн Тель-Авив хот дахь элчин сайдын яамаа Йерусалим хот руу нүүлгэн шилжүүлж, шинэ элчин сайдын яамны нээх ёслолын ажиллагаа өнөөдөр болно.

Израиль улс байгуулагдсаны түүхт 70 жилийн ойтой зэрэгцэн АНУ өнөөдөр элчин сайдын яамаа ийнхүү нээх гэж байна.

Тус ёслолд АНУ-аас Израйль улсад суух элчин сайд Дэвид Фрийдман, Төрийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин, АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ууган охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер олон улсын хэлэлцээний тусгай төлөөлөгч Жэсон Грийнблатт нар оролцох аж. Палестинчууд Йерусалем хотыг төрт улсынхаа нийслэл хэмээн үздэг.

Харин АНУ өнгөрсөн 2017 оны сүүлчээр Йерусалим хотыг Израйлын нийслэл мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон юм. Тиймээс элчин сайдын яамаа Израйлын нийслэл рүү шилжүүлэх тухайгаа ч тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн.

АНУ-ын төрийн департаментын мэдэгдэж байгаагаар элчин сайдын яамаа Йерусалим хотруу нүүлгэх үйл явцыг хэд хэдэн үе шаттай хийхээр төлөвлөсөн байна. Нүүлгэн шилжүүлэх үйл явцыг энэ 5 дугаар сараас эхэлж, 2019 оны жилийн эцэс гэхэд Израйлийн нийслэл Йерусалим хот дахь АНУ-ын шинэ элчин сайдын яамын үйл ажиллагаа жигдэрсэн байхаар тусгажээ.

АНУ-ын Конгрессын дээд танхим 1995 онд баталсан элчин сайдын яамаа Йерусалим хот руу 1999 оны 5 дугаар сарын 31-ны дотор нүүлгэн шилжүүлэх хуулийг дагаж мөрдөхийг Вашингтоноос уриалсан тогтоолын төсөл баталсан юм.

Трампаас өмнөх АНУ-ын Ерөнхийлөгчид энэ хуулийг хэрэгжүүлэхийг хойш тавьж ирсэн бөгөөд Йерусалим хотын статусыг Израйльчууд, Палестинчууд яриа хэлэлцээгээрээ тодорхойлох ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Ө

нөөдөр болох гэж байгаа энэ үйл явдал Палестинчуудаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч магадгүй гэж ажиглагчид харж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here