Нүүр хуудас Гадаад мэдээ Арабчууд ус бүрийг ашиглах, хямгадах нөхцөл бүрдүүлнэ гэв

Арабчууд ус бүрийг ашиглах, хямгадах нөхцөл бүрдүүлнэ гэв

441
0
tsewer_us_hairlah_hamgaalah
Арабчууд ус бүрийг ашиглах, хямгадах нөхцөл бүрдүүлнэ гэв
~Арабчууд ус бүрийг ашиглах, хямгадах нөхцөл бүрдүүлнэ гэв~

Арабын бизнес удирдлагын хүрээлэнгээс лхагва гарагт зохион байгуулсан Тунисын эдийн засгийн чуулга уулзалт дээр тус улсын Ерөнхий сайд Иоссеф Чахед цэвэр усны нөөцөө хамгаалах үндэсний стратегиа танилцуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Ус тогтоох далан босгож цөөрөм үүсгэх, худаг гаргах үйл ажиллагааг дэмжих энэхүү стратеги нь дусал ус бүрийг ашиглах, хямгадах нөхцөл бүрдүүлэх бөгөөд Тунисын өмнөд хэсэгт гүний ус ашиглах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм” гэж Иоссеф Чахед онцлон тэмдэглэжээ.

Тус улсын усны нийт нөөцийн 77.3 хувийг хөдөө аж ахуйн салбарт, 15.5 хувийг ундны усны хэрэгцээнд ашигладаг бол 6 хувийг аж үйлдвэрийн үйл ажиллагаанд, 1.2 хувийг аялал жуулчлалын салбарт зарцуулдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here