Нүүр хуудас Гадаад мэдээ Блокчейны томоохон төсөл ажилтнуудаа цомхтгов

Блокчейны томоохон төсөл ажилтнуудаа цомхтгов

39
0
blockchain-tosol
"Nebula" блокчейны төсөл нь нийт ажилчдынхаа 60 хувийг ажлаас нь чөлөөлсөн байна

“Nebula” блокчейны төсөл нь нийт ажилчдынхаа 60 хувийг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдлаа. “Coindesk”-ийн мэдээлснээр “Nebulas” блокчейны төсөл нь 80 ажилтантай байж байгаад одоо 30-уулаа болжээ.

Зах зээлийн ханш тогтмол унасаар байгаа тул ажиллах хүчний бүтэцдээ өөрчлөлт хийх, бүтэц зохион байгуулалтаа эргэн харах шаардлагатай болсон гэнэ.

Криптовалютын зах зээлд нэвтэрснээсээ хойш ихээхэн анхаарал татаж, нэг хэсэг Топ 100 криптогийн жагсаалтанд багтаж явсан “NAS” токены нийт зах зээлийн эргэлт нь 25.7 сая ам.доллар болон хумигджээ.

Өнгөрсөн 2018 оны зунаас эхлэн ажилчдаа цөөлсөөр ирсэн бөгөөд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байрлах багийнхан хамгийн ихээр цомхтголд өртсөн байна.

Зөвхөн “Nebulas” блокчейны төсөл ч биш, блокчейны салбарын өөр хэд хэдэн томоохон акулууд ажилчдаа халж, төсвөө хэмнэж байна.

Тухайлбал ConsenSys, Bitmain, ShapeShift, BlockEx зэрэг салбарын томчууд ч гэсэн ажилчдынхаа тоог цөөлөх арга хэмжээг авч байна.

Гэхдээ “Nebula” шиг нийт ажилчдынхаа 60 хувийг чөлөөлсөн үйлдэл хараахан ажиглагдаагүй байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here