Нүүр хуудас Гадаад мэдээ Б.Гейтс 1994 оноос хойш буяны үйлсэд нийтдээ 35 тэрбум доллар хандивлажээ.

Б.Гейтс 1994 оноос хойш буяны үйлсэд нийтдээ 35 тэрбум доллар хандивлажээ.

129
0

Форбс сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргахад “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс жагсаалтыг дахин тэргүүлж, 16 дахь удаагаа дэлхийн тэргүүн баянаар тодорсон билээ. Дэлхийн хамгийн баян хүн“Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс буяны үйлсэд зориулан 2000 оноос хойш хамгийн том хандиваа өргөжээ. Энэ тухай мягмар гарагт “Bloomberg” агентлаг АНУ-ын үнэт цаас, биржийн комиссоос нийтлүүлсэн мэдээллийг иш татан мэдээллээ. Өдгөө 61 настай тэрбумтан 6 дугаар сарын 6-нд компанийнхаа 4,6 тэрбум долларын хувьцааг хандивласан юм. Дээрх мөнгийг ямар байгууллага хүлээж авсан талаарх мэдээлэл байхгүй байгаа аж. Bloomberg-ийн мэдээлснээр, Microsoft компанийг үндэслэгч болон түүний эхнэрийн байгуулсан “Билл ба Мелинда Гейтс” сан /Bill & Melinda Gates Foundation/ сайн үйлсийг хамгийн их өгөөмрөөр ивээн тэтгэдэг байгууллагаар тодорчээ. Б.Гейтс 1999 онд буяны үйл ажиллагаанд зориулан 16 тэрбум доллар хандивлаж байсан нь дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй үйл явдал болсон юм. Дараахан нь тэрбээр мөн 5,1 тэрбум доллар нэмэн хандивлажээ. Билл Гейтс дэлхийн хамгийн өгөөмөр сайн үйлстний жагсаалтыг тэргүүлдэг ба тэрбээр 1994 оноос хойш буяны үйлсэд нийтдээ 35 тэрбум долларын хандив өргөжээ.  “Microsoft” компанид эзэмшдэг хувьцааныхаа гуравны нэгийг хандивласан ч хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here