Нүүр хуудас Гадаад мэдээ Вашингтонд аюулгүй байдал, дипломатын асуудлаар АНУ-БНХАУ хооронд яриа хэлэлцээ боллоо.

Вашингтонд аюулгүй байдал, дипломатын асуудлаар АНУ-БНХАУ хооронд яриа хэлэлцээ боллоо.

135
0

Вашингтонд аюулгүй байдал, дипломатын асуудлаар АНУ-БНХАУ-ын яриа хэлэлцээ болж Дэлхийн тэргүүлэгч хоёр гүрэн АНУ, БНХАУ нь бие биеэ сонсож, тохиролцоонд хүрч эхлэх боломж энэ удаагийн яриа хэлэлцээний үеэр олдох уу гэдэг нь гол асуудал байв. ОХУ ч гэсэн хятадтай адил АНУ-тай яриа хэлэлцээний ширээний ард суухыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, Бээжин тэдний замыг засч байна гэж хэлж болох юм. Үүний өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Флорида мужид уулзах үедээ хоёр тал харилцаагаа сайжруулах үүднээс 100 хоногийн хөтөлбөр баталсан билээ.  АНУ-ыг тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга Рекс Тиллерсон болон Батлан Хамгаалахын сайд Жеймс Мэттис нар, харин БНХАУ-ыг Төрийн зөвлөх Ян Зечи болон Цэргийн төв комиссийн гишүүн, генерал Фан Фэнхуэй тус тус төлөөлөн оролцов.  Тэд Солонгосын хойгийг тойрсон хямрал, Өмнөд-Хятадын тэнгис зэрэг олон улсын асуудлыг хэлэлцсэн. Хэрвээ эдгээр асуудлыг шийдэхгүй бол дэлхийн ээлжит дайн дэгдэх эсвэл супер гүрнүүдийн дунд мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй ажээ. Яриа хэлэлцээ эхлэхээс нэг хоногийн өмнө  Трампын засаг захиргаа Хойд Солонгостой холбоотой хятадын компаниуд, болон хятадын гангыг АНУ-руу экспортлох асуудал дээр хориг тавьсан нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Трамп Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохыг Хятадын талаас гуйсан удаатай. Гэвч пуужин одоо хүртэл ниссээр байгаа аж.

Хятадын төлөөлөгчид  “Хэрвээ та нар үнэхээр Солонгосын хямралыг шийдэхийг хүсч байвал тэндээс яв. Тэгсэн цагт бүх зүйл шийдэгдэнэ. Та нарт ч амар байх болно” гэсэн байр суурийг илэрхийлжээ. БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Бээжин Пхеньяны пуужин, цөмийн өдөөн хатгалтыг царцаахад санал нэг байгаа. Харин  хариуд нь америк-өмнөд солонгосын цэргийн тоглоомыг ч царцаах хүсэлтэй байна. Тэгвэл Пхеньянтай яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтой гэж хятадын тал үзэж байгаа аж. Гэхдээ АНУ энэ тоглоомоос гарахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэд АНУ-ын хяналт дор Пхеньян өөрийн шинэчлэлээ хийх боломжтой. Энэ тохиолдолд ямар ч цөмийн туршилт болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Мөн АНУ тэдний аюулгүй байдлыг хангах болно гэж мэдэгдсэн ажээ. Вашингтон Ази дахь өөрийн “цагдаагаараа” Хятадыг сонгоод буй. Энэ бол АНУ-БНХАУ-ын шинэ харилцаа байх болно гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Харин Бээжин  “солонгосын урхинд” орохыг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, АНУ Пхеньянтой яри хэлэлцээний шатанд хүрч чадах эсэх нь тодорхойгүй байгаа тохиолдолд Хятад хоёр талын харилцааг дээд түвшинд тавьж болохгүй гэсэн барь суурьтай байгаа ажээ. Дэлхийн хоёр том гүрний харилцааг өргөн түвшинд харах нь чухал гэж үзэж байна. Энэ удаагийн яриа хэлэлцээний үеэр АНУ-БНХАУ-ын бизнес эрхлэгчид уулзлаа. Америкийн талаас “ConocoPhillips”, “Western Digital”, “Qualcomm”, “FedEx” зэрэг компанийн төлөөлөл оролцсон. Энэ үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян  олон сая ам.долларын гэрээ хэлэлцээний тухай танилцуулга хийв. Өнгөрсөн жил Хятад улс 227 тэрбум ам.долларын бараа импортложээ. Хэрвээ Америкаас импортлож буй бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдүүлдвэл бүх зүйл сайхан болно гэж харж байна. Үүнээс гадна, өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр гүрний тэргүүн нарын баталгаажуулсан 100 өдрийн схемыг хэрэгжүүлэхийн тул Хятад улс Трампад хоёр супер гүрний харилцааны шинэ схемыг  санал болгохыг энэ удаагийн яриа хэлэлцээний үеэр мэдэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here