Нүүр хуудас Гадаад мэдээ Венесуэлын хүн амын талаас илүү нь хоол хүнсний дутмагаас болж дунджаар 8,7...

Венесуэлын хүн амын талаас илүү нь хоол хүнсний дутмагаас болж дунджаар 8,7 кг туржээ.

241
0

Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро эх орон нэгтнүүддээ хандан, өлсгөлөнгөөр үхэхгүйн тулд гэрийн тэжээвэр чандагануудаа идэхийг уриалсан байна. Тус орны ихэнх иргэд энэ амьтныг гэртээ тэжээн, гэр бүлийн нэг гишүүнээ хэмээн үздэг аж. “Чандага бол гэрийн тэжээвэр амьтан биш, тэрнээс дор хаяж 2,5 кг мах гарна. Энэ талаар сонин, телевиз, радио, ер нь хаа сайгүй түгээмээр байна” хэмээн Мадуро орон нутгийн телевизээр үг хэлэхдээ дурдсан байна. Тэрээр чандаганууд үржихдээ хурдан учраас санаа зовох асуудалгүй гэж нэмэн өгүүлжээ. Түүний санаачилсан төсөл одоохондоо Засгийн газраар дэмжигдээгүй байгаа тухай Мадуро мэдэгдсэн бөгөөд тус улсын Хөдөө аж ахуйн сайд Фредии Берналын үзэж буйгаар, Венесуэлийн иргэдийн уламжлалт соёлын онцлогоос шалтгаалан энэхүү санааг амьдралд хэрэгжүүлэхэд төвөгтэй гэжээ. Дашрамд дурдахад, нефтийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдон Венесуэл улс эдийн засгийн гүн гүнзгий хямралд ороод байгаа билээ. Тус улсад явуулсан социологийн судалгаанаас харахад, 2017 он гарсаар тус орны хүн амын тэн хагас илүү нь хоол хүнсний дутмаг байдлаас шалтгаалж дунджаар 8,7 кг турчихаад байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here