Нүүр хуудас Гадаад мэдээ Венесуэльд эдийн засаг муудаж, иргэд худалдан авах чадваргүй болж хулгай, дээрэм газар...

Венесуэльд эдийн засаг муудаж, иргэд худалдан авах чадваргүй болж хулгай, дээрэм газар авсан.

153
0

Венесуэлийн баруун бүсэд орших амьтны хүрээлэнд байгаа амьтадыг өлсгөлөнд нэрвэгдсэн нутгийн иргэд хулгайлах болжээ. Хууль сахиулагчид Колумбын хилийн ойролцоо оршдог амьтны хүрээлэнгийн амьтадыг идэх зорилгоор нутгийн иргэд хулгайлж байна гэж үзэж байгаа гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт тус амьтны хүрээлэнд байсан хоёр зэрлэг гахайг хулгайлсан юм. Түүнчлэн арав гаруй төрлийн амьтадыг хулгайлсан бөгөөд баффоло, зөвхөн өмнөд америкт байдаг tapir (зураг дээрх) хэмээх сүүн тэжээлт амьтныг хулгайлж, идшээ болгосон байх магадлалтай гэнэ. Венесуэльд эдийн засаг муудаж, иргэдийн худалдан авах чадвар бага болсон тул хулгай, дээрмийн хэрэг газар авсан юм.

Харин Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улсад нь болж буй хүнсний хомсдолыг АНУ-ын бодлого хэмээн буруутгажээ. Харин зоо паркийн дарга Леонардо Нунес хар тамхины наймаачдыг хулгайн хэрэгт сэжиглэж буй. Түүний үзэж буйгаар хар тамхи борлуулагчид амьтадыг хулгайлаад хар зах дээр борлуулдаг гэж Нунес ярив. Уг амьтны хүрээлэнд хоол хүнс багассан тул өнгөрсөн онд 50 гаруй төрлийн амьтад өлсөж үхсэн гашуун түүхтэй. Амьтны хүрээлэнгийнхэн хулгайчдын дараагийн бай бол тэмээ гэж үзсэн тул говийн амьтныг тусгай хамгаалалтад авчээ.

Венесуэлийн зоо паркийн амьтад зурган илэрцүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here