Нүүр хуудас Гадаад мэдээ ВЕНЕСУЭЛ: Николас Мадурод тулган шаардлага тавив!

ВЕНЕСУЭЛ: Николас Мадурод тулган шаардлага тавив!

79
0
Nicolas-Maduro
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро

Испани, Герман, Франц, Их Британийн удирдагчид Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод найм хоногийн дотор сонгууль явуулах, эс тэгвээс тэд сөрөг хүчний Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө гэдгийг анхаарууллаа.

Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга 35 настай Хуан Гуайдо өнгөрсөн лхагва гарагт өөрийгөө улс орны шинэ Ерөнхийлөгч хэмээн зарласнаар Венесуэл улсад улс төрийн хямрал нүүрэлж, хурцадсан.

АНУ тэргүүтэй хэд хэдэн орон Гуайдог дэмжиж байгаагаа илэрхийллээ. Үүний хариуд Николас Мадуро төрийн эргэлт хийх оролдлого болсныг зарлаж, АНУ-тай дипломат харилцаагаа тасалж, АНУ-ын дипломатчдад 72 цагийн дотор улс орныг орхин явахыг шаардсан.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Венесуэлд бий болсон байдлыг АНУ-ын саналаар хэлэлцэхийн төлөө санал өглөө. Мадуро өнгөрсөн онд улиран сонгогдсон. Гэвч сонгууль нэлээд таагүй явагдаж, сөрөг хүчний нэр дэвшигчид үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө нэг бол шоронд, эсвэл сонгуульд бүртгэхгүй байхтай тулгарсан.

Үндэсний ассамблейн нотолж байгаагаар сонгууль зөрчилтэй явагдсан тул Ерөнхийлөгчийн албан тушаал эзгүй байгаа юм байна. Тус улсын Үндсэн хуулинд зааснаар Гуайдо ассамблейн тэргүүний хувьд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн үүргийг өөрөө хүлээж болох юм байна. Хэдэн мянган хүн Венесуэлийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байна.

Сөрөг хүчнийхний нотолж байгаагаар жилийн инфляцийн түвшин өнгөрсөн онд 1.3 сая хувьд хүрсэн. Мадуро зэвсэгт хүчнийхний дэмжлэг авч байгаа ч Гуайдо цэргүүдэд хандаж, Венесуэлийн ард түмний талд орж, өөрийг нь дэмжихийг уриалж байна. Харин ОХУ, БНХАУ, Мексик, Турк улс Мадурог дэмжиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here