Нүүр хуудас Гадаад мэдээ Венец хотод үерийн улмаас амиа алдагсад нэмэгдэж байна!

Венец хотод үерийн улмаас амиа алдагсад нэмэгдэж байна!

111
0
iTALY-uyriin-ayul
Венец хотод үерийн улмаас амиа алдагсад нэмэгдэж байна!

Байгалийн гамшиг хэмээх зүйлд хүн төрөлхтөн хүчн мөхөсддөг.Тэгвэл Итали улс даяар өнгөрсөн долоо хоногийн турш дэгдсэн шуурганы улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 17 хүрсэн байна.

Италийн ихэнх нутгаар хүчтэй салхи дэгдэж, аадар бороо орсон бөгөөд Венец хотод сүүлийн арван жилд тохиогоогүй үерийн гамшиг нүүрлэжээ.

Венец хотод сүүлийн арван жилд тохиогоогүй үерийн гамшиг нүүрлэв

Хойд нутгийн Венето бүс нутагт гамшгийн улмаас үүссэн хохирлын хэмжээ нэг тэрбум гаруй еврод хүрсэн бөгөөд хөрсний гулгалтын улмаас хэд хэдэн суурингийн цахилгаан хангамж тасалдаад байна.

Байгалийн гамшигт үзэгдэл мөн олон мянган хавтгай дөрвөлжин метр талбайн ой модыг сүйдэхэд хүргэсэн бөгөөд салхины хурд 190 км/цагт хүрчээ.

Венето бүс нутгийн зөвлөлийн ерөнхийлөгч Роберто Чьямбеттийн телевизийн “CNN” сувагт өгсөн ярилцлагад тэмдэглэснээр, хүчтэй салхи дэгдсэний улмаас 300 мянга гаруй мод үндсээрээ булгарсан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here