Нүүр хуудас Гадаад мэдээ В.Путин, Си Зиньпин нар 2017-2020 оны хоорондох хамтын ажиллагааны баримт бичигт гарын...

В.Путин, Си Зиньпин нар 2017-2020 оны хоорондох хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

175
0

Кремлийн ордонд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хэлэлцээ хийж  2017-2020 оны хооронд найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд улс төр, эдийн засаг, соёлын болон олон нийтийн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан байна. Удирдагчид хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглэжээ. Путин “Орос-Хятадын хамтын ажиллагаа бэхжиж, улам эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэсэн бол Си Зиньпин ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаа дэлхий дахины нөхцөл байдлаас үл хамааран тууштай хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.                Олон улсын хөтөлбөр

-Талууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг биелүүлэхийг БНАСАУ-д уриалж, Солонгосын асуудлыг зохицуулах санаачлагыг урагш ахиулах талаар тохиролцов.

-Хоёр улсын удирдагчид Европ болон Ази-Номхон далайн бүс нутагт Пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулж байгаад санаа зовж буйгаа илэрхийлээд, Ази-Номхон далайн бүс нутаг дахь олон улсын харилцааны форматын хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцжээ.

-Москва, Бээжин урт хугацаанд энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд бүс нутгийн аюулгүй байдлын баталгааны механизмыг бий болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийв.

-Владимир Путин, Си Зиньпин нар Харилцаа холбооны технологийг терроризмын зорилгоор ашиглахын эсрэг чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, алан хядах ажиллагаа, салан тусгаарлах, хэт туйлшрахын эсрэг хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

-Тэд химийн терроризмтой тэмцэх тухай Конвенц боловсруулахын төлөө байгаагаа илэрхийлээд, Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай асуудлыг хараат бус байдлаар, бүх талаас нь мөрдөн шалгахыг уриалжээ.

-Удирдагчид Ираны талаархи үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг уриалав.

-Путин, Си Зиньпин нар сансрын уудмыг милитаричлахын эсрэг, “сансрын уудмыг цэргийн сөргөлдөөний бүс болгох”-ын эсрэг байгаагаа илэрхийлжээ.

Эдийн засаг

-ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хоёр улсын нутаг дэвсгэрт нүүрст устөрөгчийн хайгуул хийх, олборлох болон боловсруулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

-Путин, Си Зиньпин нар олон улсын нефтийн зах зээлд дэг журмыг хамтран хамгаалах талаар тохиролцжээ.

-“Роснефть”, “CEFC” компаниуд стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав.

-Хятадад байгалийн хий нийлүүлэх баруун чиглэлийн маршрутын параметрүүдийг харилцан тохиролцох ажил үргэлжилж байна.

-Путин, Си Зиньпин нар хоёр талын худалдаанд рубль болон юань ашиглалтыг улам нэмэгдүүлэхээр тохиролцов.

-Удирдагчид БРИКС-ийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БРИКС-ийн орнуудын үндэсний валютаар облигацийн сан байгуулах явдлыг дэмжихээ илэрхийлжээ.

-Хоёр тал дэлхийн худалдааны байгууллагын голлох үүрэг рольтойгоор олон талт худалдааны тогтолцоо бий болгохын төлөө байгаагаа илэрхийлэв.

-Орос Хятадтай улаан буудайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцжээ.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо

-ОХУ, БНХАУ хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах 18 баримт бичигт гарсан үсэг зурав. ТАСС агентлагийн хувьд “Жэньминь жибао” сонин болон China.org.cn. цахим хуудастай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

-БНХАУ-д Оросын телевизийн “Катюша” сувгийн нэвтрүүлгийг цацах талаар тохиролцов.

-Орос, Хятадын тал интернэтийн сүлжээг удирдах талаар НҮБ-ын хүрээнд олон улсын дүрэм журам гаргах нь зүйтэй гэсэн санал гаргав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here