Нүүр хуудас Гадаад мэдээ Германд 12 хүний аминд хүрсэн террорист халдлага боллоо

Германд 12 хүний аминд хүрсэн террорист халдлага боллоо

249
0

Том оврын ачааны авто машин Берлиний зул сарын худалдаа явагдаж байсан газарлуу хурдаараа дайрч орсон эмгэнэлтэй хэрэг явдал болсон байна.

Энэ хэргийн улмаас 12 хүн амь үрэгдэж, 48 хүн гэмтэл авсан бөгөөд гэмтсэн хүмүүсийн заримых нь биеийн байдал маш муу байгаа ажээ.

Германы тагнуулын байгууллагын мэдээллэж байгаагаар энэ явдал терорист халдлага байж болзошгүй гэнэ.

Ачааны автомашиныг эзэмшигч тээврийн байгууллагын захирал Ариэл Зуравски, машиныг барьцаалагдсан байх магадлалтай гэж ярьжээ.

Ачааны машины жолооч нь Зуравскигийн үеэл байсан бөгөөд хэрэг гарах үеэр түүнийг жолоо барьж яваагүй, ямар нэг байдлаар барьцаалагдаж, хулгайлагдсан байсан хэмээн тээврийн компанийн захирал хэлжээ.

Хохирогчдын нэг болох Эмма Раштон, “Энэ бол яав ч осол байгаагүй” гэсэн байна.

Германы албаны төлөөлөгч Жулиан Рейчилт, “Энэ явдал өнгөрсөн 7 дугаар сард Францын Ницед 86 хүнийг хөнөөж 200 гаруй хүнийг гэмтээсэн халдлагатай холбоотой байх магадлал байгаа” талаар ярилцлага өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here