Нүүр хуудас Гадаад мэдээ Дональд Трампын сүрдүүлгэ!

Дональд Трампын сүрдүүлгэ!

37
0
tramph
Дональд Трампын сүрдүүлгэ!

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хил дээр хана босгох 5 тэрбум долларыг батлуулж чадахгүй бол засгийн газрын ажил зогсооно гэж сүрдүүлжээ.

Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байгаа Конгресс дахь Ардчилсан намын гишүүд хана барих санхүүжилтэд хаалт тавьж байгаа юм. Тэд уг төсөлд Трампын хүсч байгаагаас дөрөв дахин бага мөнгө буюу 1.3 тэрбумыг л гаргахыг зөвшөөрч байна.

Трамп өчигдөр Конгрессийн хоёр танхим дах Ардчилсан намын удирдагчид болох Нэнси Пелоси, Чак Шумер нартай уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

Тэд хана барихыг буруушаасан ч Америкийн хилийн дагуух аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг дэмжиж байгаагаа дурдсан байна.

Хэрэв АНУ-ын Конгрессийн хоёр танхим төсвийг батлахгүй бол, төрийн байгууллагуудын ажил зогсоход хүрэх юм. Хууль бус цагаачлалаас сэргийлэхийн тулд Мексиктэй залгаа хил дагуу хана босгох ажил Трампын сонгуулийн өмнөх амлалтуудын нэг байсан.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэрээр хана барих ажлын явцад сэтгэл дундуур байснаас дүрвэгчид нэвтрэхээс сэргийлэх ажлыг Үндэсний гвардийн хүчнийхэнд даалгаж байсан.

Мөн наймдугаар сард хана барих ажилд шаардлагатай 5 тэрбумаас 3.5 тэрбум нь л хуваарилагдсан талаар АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдэж байсан юм.

Хана боссон зарим хэсэгт хууль бус цагаачлалын урсгал 90 хувь хүртэл саарсан гэж Трамп мөн ярьж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here