Нүүр хуудас Гадаад мэдээ Дубайн тэнгэр баганадсан өндөр барилга “The Marina Torch” цамхагт гал гарчээ.

Дубайн тэнгэр баганадсан өндөр барилга “The Marina Torch” цамхагт гал гарчээ.

177
0

Тэнгэр баганадсан, өндөр барилгын тоо олширч, гайхмаар хэмжээнд хүрээд байна. 2014 онд 200 метрээс дээш өндөртэй нийт 97 барилга баригдсан нь дэлхийн шинэ рекордыг тогтоож байжээ. Дэлхийн хамгийн өндөр барилга бол Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо байрлах Бурж Калифа барилга юм. 2007 оны долдугаар сарын 21-ны өдөр баригдаж дууссанаар Тайпей 101 барилгын рекордыг эвдэж, байр суурийг нь булаасан байдаг. Дубайн тэнгэр баганадсан өндөр барилгуудын нэгэнд гал гарчээ. “ВВС” агентлагийн мэдээлж байгаагаар, уг түймэр 79 давхартай “The Marina Torch” цамхагт гарч, галын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. Дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилгуудын нэг болох энэ цамхагт 2015 онд мөн түймэр гарч байжээ. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Дубайд дэлхийн хамгийн өндөр барилга “Халифа цамхаг”-ийн дэргэд баригдаж байсан өндөр барилга шатжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here