Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийн кино урлагт түүчээлж буй алдарт “КРИС”-чүүд

Дэлхийн кино урлагт түүчээлж буй алдарт “КРИС”-чүүд

74
0
chris
Дэлхийн кино урлагт түүчээлж буй алдарт "КРИС"-чүүд

Дэлхийн кино урлагийг энэ цаг үед Крис нэртнүүд тодорхойлж байна. Та бидний сайн мэдэх супер баатрууд, сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж буй авьяаслаг жүжигчид нь бүгд Крис нэртэй байгаа нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш байж мэднэ.

Ямартай ч 35-аас 39 настай дөрвөн Крис өөрсдийн жүжиглэлт, алиа хошин байдал, үзэгчид шүтэн бишрэгчдийнхээ тоогоор Холливудад толгой цохиж байна.

Крис Хемсвөрф (Thor), Крис Пратт (Guardians of The Galaxy), Крис Эванс (Captain America), Крис Пайн (Wonderwoman, StarTrek) нарыг нэрлэж болно. Түүнчлэн Холливудын эрэгтэй жүжигчид дундаас хамгийн их эмэгтэй фенүүдтэй топ 10 эрэгтэй жүжигчдийн жагсаалтад энэ 4 багтдаг.

Эхний 3 Крис нь хамтдаа Avengers: Infinity War, Endgame зэрэгт тоглосон онцлогтой. Дөрвөн Крисээс хамгийн хөгжилтэй, галзуу нь Guardians of The Galaxy киноны Star-Lord/Петр Кюйл буюу Крис Пратт гэнэ.

Тэрбээр өнгөрсөн 2017 онд эхнэр Анна Фарисаас салсан бөгөөд 2018 онд алдарт жүжигчин Арнольд Шварцнеггерийн том охин Катеринь Шварцнеггертэй болзож эхэлсэн. Хоорондоо 10 насны зөрүүтэй хосууд энэ оны 1 дүгээр сард сүй тавьсан болохоо Instagram-аар дамжуулан мэдэгдсэн билээ.

Дөрвөн Крисээс хамгийн олон хүүхэдтэй нь 35 настай Крис Хемсвөрф буюу Thor юм. Тэрбээр 3 хүүхэдтэй. 39 настай Крис Праттын хувьд салсан эхнэр Анна Фарисаас 1 хүүхэдтэй. Тэгвэл 37 настай Крис Эванс, 38 настай Крис Пайн нар хараахан амьдрал зохиож, хүүхэдтэй болж амжаагүй яваа юм.

Крис Эванс нь дуучин Жастин Тимберлейкийн гэргий Жессика Биелтэй 5 жил гаруй үерхэж, тухайн үедээ Холливудын сайхан хосын тоонд ордог байсан үе бий. Крисүүдээс одоогийн байдлаар Холливудын нэр алдрын гудамд өөрийн гэсэн одтой болж амжаад байгаа цорын ганц Крис нь Крисс Пратт ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here