Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийн түүхэн дэх хамгийн том банкны дээрэм ганцхан үгнээс болоод баригджээ.

Дэлхийн түүхэн дэх хамгийн том банкны дээрэм ганцхан үгнээс болоод баригджээ.

349
0

Дэлхийн түүхэн дэх хамгийн том банкны дээрмийг хакерууд амжилттай хийсэн боловч дүрмийн алдаатай бичсэн ганцхан үгнээс болоод баригджээ.

Компьютерийн хамгаалалт муутай Бангладешийн төв банкнаас хулгайлсан 81 сая долларын хэрэгт 20 хүн холбогдсон тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.  Тэд эхний хэргээ амжилттай хийснийхээ дараа дахин 850 сая доллар хулгайлах гэж оролдсон боловч “foundation” буюу “сан”  гэх үгийг “fandation” гэж буруу бичсэнээсээ болоод баригдсан байна.

Мөрдөгчид Бангладешийн банк сервер дэлхий нийтийн жишиг болсон Firewall хамгаалалтын систем ашигладаг байснаас  хакеруудын бай болсныг сануулжээ. Цагдаа нар тус хэрэгт гадаадын 20 иргэнийг сэжигтнээр татаад байгаа юм.

Хакерууд дахин 850 сая доллар хулгайлах гэж оролдохдоо Нью-Йоркийн банк руу их хэмжээний гүйлгээний хүсэлт илгээсэн боловч тус банкны хамгаалалтын систем болон үгийн алдаа шалгагч систем алдааг илрүүлснээр халдлагад өртөхөөс сэргийлж чаджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here