Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхийн хамгийн ажиллахад таатай 50 компанийн жагсаалтыг гаргажээ

Дэлхийн хамгийн ажиллахад таатай 50 компанийн жагсаалтыг гаргажээ

204
0
Дэлхийн хамгийн ажиллахад таатай 50 компани
Дэлхийн хамгийн ажиллахад таатай 50 компани
Дэлхийн хамгийн ажиллах нөхцөл бололцоо сайтай, нөхцөл сайн газруудын жагсаалтыг жил бүр гаргадаг Glassdoor байгууллага 2017 оны жагсаалтаа гаргажээ.

Энэ жагсаалтыг ажилчдын цалин, орлого, удирдлага ажилчдын харилцаа, компанийн соёл гэхчилэн хэд хэдэн үзүүлэлт дээр үндэслэж гаргадаг байна.

2017 онд ажиллахад хамгийн тааламжтай газраар Bain&Company inc., шалгарсан байна. Тус компани Glassdoor-ын жагсаалтанд 2009 оноос хойш тогтмол шилдэг тавд бичигдэж байгаа бөгөөд гурван удаа нэг дүгээр байрт орж байжээ. 2017 оны жагсаалтыг тэргүүлснээр тэд 2 дахь жилдээ дараалан шилдгээр шалгарсан амжилт болж байна.

Энэ жил компаниудын үзүүлэлт маш ойролцоо буюу 0-5 гэсэн үнэлгээгээр үнэлэхэд шилдгээр шалгарсан Bain&Company inc., 50 дугаар байранд орсон Wegmans Food Markets компаниас ердөө 0.5 нэгжийн зөрүүтэй үзүүлэлттэй дүн гарсан байна.

Clorox, Forrester Research, Keller Williams Realty, Microsoft зэрэг дэлхийн томоохон корпорациуд анх удаагаа энэ жагсаалтанд бичигдсэнээрээ онцлог байгаа ажээ.

2017 оны хамгийн ажиллахад таатай газруудын хоёр дугаар байрт бид бүхний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа Фейсбүүк бичигдсэн байна.

Шилдэг 50 компанийн жагсаалт:

best-companies

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here