Нүүр хуудас Гадаад мэдээ Дэлхий нийтийг байлдан дагуулж буй Албани гаралтай охид

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй Албани гаралтай охид

182
0
albani-ohid
Дэлхий нийтийг байлдан дагуулж буй Албани гаралтай охид

Дэлхий нийтэд урлаг, спорт гэдэг үргэлж үеэрээ байдаг. Домогт Уитни Хьюстон, Марая Кери нарын дараа үе нь Жей Ло, Бритни Спийрс, Кристина Агулера нар байсан бол, ардаас нь Рианна, Лейди Гага, Тейлор Свифт, Селена Гомез хэмээн залгамжлаад ирсэн.

Тэгвэл тун удахгүй улиран одох гэж буй 2018 он нь дуу хөгжмийн хувьд Албаничуудын жил байлаа.

Албани гаралтай дуучид энэ жил хамгийн олон хит дуунуудыг үйлдвэрлэж, гоо үзэсгэлэн, өвөрмөц дүр төрх, уянгалаг дуу хоолойгоороо дэлхий нийтийг байлдан дагуулсан юм.

Тэдний төлөөлөл гэвэл Дуа Липа, Бебе Реша, Эра Истрефи нарыг нэрлэх шаардлагатай. Дуа Липа, Эра нар бүр ч залуухан бөгөөд 94, 95 оны үе тэнгийнхэн.

~Дэлхий нийтийг байлдан дагуулж буй Албани гаралтай охид~

Дуа Липа

Dua lipa
Дуучин Дуа Липа

Энэ жил 23 настай Дуа Липа нь Англид дүрвэж очсон Албани (Косово) гэр бүлд Лондон хотноо мэндэлсэн юм. 2017 онд анхныхаа цомгийг гаргасан Дуа Липагийн хувьд 2018 он уран бүтээлийнх нь үсрэлттэй жил болж, “One Kiss” дуу нь дэлхийн хэмжээний хитээр шалгарсан. Тун саяхан Өмнөд Солонгосын алдарт Blackpink хамтлагтай хамтран шинэ дуу гаргасан нь мөн л хит болсон.

Эра Истрефи

Албаний дуучин, ая зохиогч Эра Истрефи

Тэгвэл Албаний дуучин, ая зохиогч Эра Истрефи 1994 онд хуучин Югослав буюу одоогийн Серби ба Монтенегро улсад мэндэлсэн юм. Тэрбээр 2016 онд “Bon Bon” нэртэй синглээ гаргаснаар дуу хөгжмийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн. Түүнтэй уран бүтээлийн гэрээ хийхээр Америкийн томоохон дуу бичлэгийн студиуд бяцхан дайн хийж, улмаар Sony Music ялж байлаа. 2017 онд Европын шилдэг шинэ дуучнаар шалгарсан Эра 2018 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу болох “Live It Up”-г дуулсан.

Бебе Реша

Bebe Rexh
Албани гаралтай Америкийн дуучин, ая зохиогч, продюсер Бебе Реша

Албани гаралтай Америкийн дуучин, ая зохиогч, продюсер Бебе Реша (29 настай) нь 2010 оноос хойш уран бүтээл туурвиж байгаа ч, карьерынх нь эргэлтийн цэг 2017 онд байсан юм. “Meant To Be” дууг Florida Georgia Line хамтлагтай хамтран дуулсан нь Billboard-ын шилдэг дууны жагсаалтыг итгэл төгс тэргүүлсэн. Түүнээс хойш G-Eazy, Martin Garrix зэрэг дуучидтай хамтран хит дуунууд гаргахын зэрэгцээ, ая зохиогчийн хувиар Selena Gomez, Iggy Azalea, Nick Jones, Rihanna зэрэг алдартай дуучдад шинэ дуу зохиож өгөөд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here