Нүүр хуудас Гадаад мэдээ Д.Трамп террористуудын эсрэг эрүү шүүлт хэрэглэх талаар БХЯ сайд,ТТГазрын дарга нартайгаа зөвлөнө.

Д.Трамп террористуудын эсрэг эрүү шүүлт хэрэглэх талаар БХЯ сайд,ТТГазрын дарга нартайгаа зөвлөнө.

151
0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп терроризмийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг байцаахад эрүү шүүлт хэрэглэх нь үр ашигтай хэрэгсэл гэж үзэж байгаагаа Эй-би-си телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Гэхдээ тэрээр уг асуудлыг үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөхүүдтэйгээ ярилцаж байж, тодорхой шийдвэр гаргана гэж мэдэгдсэн байна. Трамп эрүү шүүлтийн талаар хэлэхдээ: “өнөөдөр дэлхий дахинд аюулын харанга дэлдээд байгаа алан хядах Исламын улс бүлэглэл дундад зууны үед ч байгаагүй харгис эрүү шүүлтийг энгийн номхон ард иргэдэд хэрэглэж байна гээд тэдэнтэй тэмцэхийн тулд АНУ ч гэсэн ийм арга хэрэглэж яагаад болохгүй гэж” хэмээн хэлжээ.
Тэрээр террористуудын эсрэг эрүү шүүлт хэрэглэх талаар АНУ-ын Тагнуулын Төв Газрын дарга Майкл Помпео болон Батлан Хамгаалах яамны сайд Жеймс Меттис нартай зөвлөлдөнө гэж мэдэгдсэн бөгөөд “гэхдээ өнөөдөр ийм арга хэмжээ байгаа юу гэвэл байгаа” гэж хариулсан байна. 2014 онд АНУ-ын Конгрессийн Сенатын хорооны тагнуулын асуудал эрхэлсэн хорооноос тус улсын тусгай албад болон ТТГ-ын гадаад дах нууц шоронд терроризмийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдэд эрүү шүүлт хэрэглэж байсан талаархи албан ёсны илтгэл хэвлэгдэн гарч, уг баримт бичгийн талаар Ерөнхийлөгч Барак Обама байр сууриа илэрхийлж байжээ. Тухайн үед Ерөнхийлөгч Барак Обама Америкийн тусгай алба дахин ийм арга хэрэглэхгүй гэж мэдэгдэж байсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here