Нүүр хуудас Гадаад мэдээ Д.Трамп “хоёр талын аль аль нь буруутай” гэж хэлээд асар их шүүмжлэлд...

Д.Трамп “хоёр талын аль аль нь буруутай” гэж хэлээд асар их шүүмжлэлд өртжээ.

111
0
Калифорни муж улсын амбан захирагч асан, жүуигчин Арнольд Шварценеггер мягмар гарагт цацагдсан видео бичлэгтээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг арьс өнгөөр ялгаварлах үзлээсээ татгалзаж, цагаан арьстнуудын давамгайлалыг дэмжихээ даруй зогсоохыг уриалсан байна.
Лос-Анжелес хотод төвтэй цахим мэдээллийн “ATTN” сувгаар цацсан тус бичлэгт Холливудийн супер од А.Шварценеггер АНУ-д буй үзэн ядалтыг өдөөгч бүлэглэлүүд, нацизмын үзэл суртлыг дагагчид оршсоор байгааг хурцаар шүүмжлэн, Ерөнхийлөгч Д.Трамп “та нар үзэн ядалт ба арьс өнгөөр ялгаварлахын эсрэг зогс” гэсэн шийдвэртэй айлтгалыг дамжуулах ёс суртахууны үүрэг хүлээж байгааг сануулсан байна.
А.Шварценеггер “Гадуурхалд хоёр тал гэж байхгүй, үзэн ядалтанд ч бас хоёр тал гэж байхгүй. Хэрэв олон сая хүний амь насыг бүрэлгэсэн үйл явдлыг бэлгэдсэн туг барин жагсах юм бол түүнд ч бас хоёр талтай хандахгүй” хэмээн өгүүлсэн бичлэгийг цацсанаас хойш хоёр цагийн дараа гэхэд 2 сая хүн үзсэн байна.
Виржини муж улсын Шарлотсвилл хотод болсон цагаан арьстнуудын жагсаалын улмаас 3 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан явдлыг Д.Трамп мягмар гарагт дүгнэхдээ “хоёр талын аль аль нь буруутай” гэж хэлээд асар их шүүмжлэлд өртсөнөөс хойш хэдэн өдрийн дараа А.Шварценеггер уг бичлэгийг хийжээ.
Тэрбээр мөн уг видео бичлэгтээ Д.Трампын хүүхэлдэйн хувилбартай харилцан ярьж түүнийг гутаан доромжилжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here