Нүүр хуудас Гадаад мэдээ Жимсээр савхи үйлдвэрлэжээ

Жимсээр савхи үйлдвэрлэжээ

77
0

Амин дэмээр баялаг хан боргоцой жимсийг хүнсэнд л хэрэглэж ирсэн. Гэвч энэ жимсээр хиймэл савхи үйлдвэрлэх боломжтой гэдгийг эрдэмтэд нотлон харуулаад байна.

Хан боргоцой жимсний хальс болон навч, иш мөчир зэрэг хаягдал болдог түүхий эдийг тусгайлан боловсруулж сайн чанарын савхин материал үйлдвэрлэж чадсан байна.

Гол нь энэхүү савхи маш уян хатан, бат бөх, эдэлгээ урттай юм байна. Загвар зохион бүтээгчид энэхүү хиймэл савхийг ашиглаж гутал болон бэлэн хувцас үйлдвэрлэж эхэлсэн байна. Хан боргоцой жимсний хальсаар бүтээгдсэн савхи чийг татахгүй, зөөлөн дулаан, биед эвтэйхэн хувцас болон хэрэглэгчдэд хүрч эхэлжээ.

Шинэ тутам бүтээгдээд байгаа энэхүү савхин материалыг амьтны амь таслахын эсрэг үзэл хандлагатай цагаан болон ногоон хоолтнууд сонгон хэрэглэх болсон байна. Амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалздаг иргэд “энэрэнгүй” аргаар бүтээгдсэн савхи өмсөх болсондоо баяртай байгаа гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here